FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

БУРХАНЫ ТОГЛОЛТЫН ДЭВТЭР
Жош Картер
Бичвэр бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөвд
чиглүүлэхэд тустай. Үүгээр Бурханы хүн чадамгай болж,
аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгддэг.
— 2 Тимот 3:16–17
Сонирхогчоос мэргэжлийнх хүртэл хөлбөмбөгийн бүх төвшинд байдаг нийтлэг зүйл бол
тоглолтын дэвтэр юм. Энд багууд өрсөлдөгчөө ялахад ашиглах төлөвлөгөөгөө бичдэг.
Тоглолтын дэвтэргүй бол багууд, тоглогчид юу хийж, хаашаа явахаа мэдэхгүй самгардана.
Нөгөөтэйгүүр, тоглолтын дэвтэр хичнээн сайн байсан ч тоглогчид үүнийг судалж, талбай
дээр хэрэглэхгүй бол ямар ч ашиггүй.
Амьдралын тухайд бол Бурханы үгнээс илүү гарах тоглолтын дэвтэр гэж байхгүй. Энд
эсрэг талаа (чөтгөрийг) ялахад шаардлагатай бүх зүйлийг бичсэн байдаг. Бурхан бидний
амьдралд зориулсан төлөвлөгөөтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрч болох ч, чөтгөрт ч гэсэн
тоглоомын төлөвлөгөө байдаг гэдгийг ихэнхдээ үгүйсгэдэг. Чөтгөрийн төлөвлөгөө бол
бидний амьдралыг “хулгайлж, алж, устгах” байхад, Бурханы төлөвлөгөө нь бидэнд бүрэн
дүүрэн, бялхсан амьдралыг өгдөг (Иохан 10:10).
Өрсөлдөгчөө ялан дийлэхийн тулд бид Бурханы “тоглолтын дэвтэр” -ийг уншин судалж,
хэлсэн зүйлийг нь амьдралдаа хэрэгжүүлэх. Үгүй бол бид дайсныхаа төлөвлөгөөгөөр тоглох
болно.
Энэ долоо хоногт чөтгөрийн дайралтыг няцаахын тулд Бурханы “тоглолтын дэвтэр”
болох Библийг судалж, амьдралдаа хэрэгжүүлээрэй хэмээн би танд зөвлөе.
1.Та Бурханы тоглоомын төлөвлөгөөг дагаж байхдаа амьдралдаа ямар нэг ялгаа олж
харж байсан уу? Олж хараагүй бол яах вэ?
2.Та чиглүүлэг авахын тулд Библийг хэр олон удаа уншиж судалдаг вэ?
3.Та өнөөдөр Бурханы Үгийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд ямар тодорхой арга
замуудыг хэрэглэх вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 7: 24–27; Лук 11:28; Иаков 1: 19-25
Аав аа, амьдралд минь зориулсан төлөвлөгөөг тань ойлгоосой гэсэндээ Та Үгээ өгсөн
гэдгийг би мэднэ. Би таны тоглоомын төлөвлөгөөнд итгэж, өөрийн ойлголтод
найдахгүй байхад туслаач. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/
Холбоотой төлөвлөгөө

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Миний бизнес Бурханых

ГЭРЛЭЛТ

Хүлээлт

BibleProject | Topa

Бурханы дуу хоолойг сонсох нь

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь
