Төлөвлөгөөний мэдээлэл

Хүүхдэд Зориулсан БиблиЗагвар

Хүүхдэд Зориулсан Библи

8-с 5 дахь өдөр




Есүс олон гайхамшгийг үйлдсэн билээ. Гайхамшиг бол Есүс Бурханы жинхэнэ хүү гэдгийг баталсан тэмдэг юм. Анхны гайхамшиг нь нэгэн хурим дээр болсон юм. Найрын дундуур асуудал үүсэв. Тэнд дарс хүмүүст хүрэлцэхгүй болов.

Есүсийн эх Мария түүнд асуудал үүсээд байгааг хэлээд үйлчилэгч нарт Есүсийн хэлсэн болгоныг хийхийг тушаав.

Есүс "Энэ торхнуудыг усаар дүүргэ" гэв. Магадгүй тэд түүнээс "Ус?" хэмээн асуусан байх. Тиймээ Есүсийн хий гэсэн зүйл бол ус мөн байлаа.

Есүс үйлчлэгч залууд нэг том торхыг найрын ахлагчид аваачиж өг гэв. Ус дарс болсон байв. Хамгийн сайн дарс болсон байв.

Үйлчлэгч нар гайхаж байлаа. Есүс усыг дарс болгосон. Зөвхөн Бурхан л ийм гайхамшгийг үйлдэж чадна.

Есүс бас өөр гайхамшиг үйлдсэн юм. Нэгэн үдэш тэр шавь нартайгаа Петрийн гэрт очив. Петрийн хадам эх халууран өвчтэй хэвтэж байв.

Есүс өвчтэй эмэгтэйн гарт хүрэв. Тэр агшинд түүний бие сайжрав. Тэр эмэгтэй босоод Есүс болон шавь нарт нь үйлчилж эхлэв.

Орой болоход хотын бүх хүмүүс хотын хаалган дээр цугласан байв. Сохор, дүлий, хэлгүй, тахир дутуу олон өвчтэй хүмүүс ирсэн байв. Мөн чөтгөр шүгэлсэн хүмүүс ч Есүс уруу ирсэн байлаа. Тэр ийм олон хүнд тусалж чадах болов уу?

Бурханы хүү Есүс тусалж чадах болно. Есүс тэдэнд тусалсан юм. Түүн уруу ирсэн бүхнийг тэр эдгээсэн юм. Таяг тулж байсан хүмүүс алхаж бас гүйж чаддаг болсон юм.

Бас өөр олон хүмүүс ирэв, тэд уяман өвчнөөс болоод тэдний царай нь маш муухай болсон байв.

Тэд бүгд түүн уруу ирж Есүс тэднийг цэвэр болгожээ.

Есүсийн өмнө муу сүнснээс болж зовж байгаа эрэгтэй эмэгтэй хоёр ирэв. Есүс муу сүнсэнд тэдний биеэс гарахыг тушаав. Муу сүнснүүд гарч аймшигтай байсан хүмүүс амар тайван баяр хөөртэй болов.

Хурсан олны дунд дөрвөн хүн найздаа туслахыг тулд найзыгаа Есүс уруу авч ирэхийг хүсэв. Гэвч Есүс тэднээс хол зогсож байв. Тэд юу хийсэн бол?

Дөрвөн найз өвчтэй найзаа Есүсийн зогсож байсан байшингийн дээврийг цоолон доош буулгав. Одоо Есүс түүнд ойр болсон байв.

Есүс дөрвөн найзынх нь итгэлийг олж харав. Тэр өвчтэй хүнд "Чиний нүгэл чинь уучлагдсан. Дэвсгэрээ аваад яв" гэв. Тэр хүн хөл дээрээ босоод зогсов. Есүс түүнийг эдгээжээ.

Үүний дараа Есүс шавь нартайгаа завин дээр далайд явж байлаа. Далайн шуурга хүчтэй болж байв. Есүс унтаж байлаа. Шавь нар нь айгаад түүнийг сэрээв. Тэд "Эзэн биднийг авраач" гэж хашхирав. "Бид сүйрэх нь" гэв.

Есүс "Намд" гэж давлагаанд тушаав. Тэр даруй далай нам гүм болов. Шавь нар нь Энэ ер нь ямар хүн болоод далайг захирна вэ гэж шивнэлдэв. Салхи далай түүнд дуулгавартай байв. Тэд Есүс бол Бурханы хүү гэдэгт итгэж байлаа учир нь түүний үйлдсэн гайхамшиг нь түүний алдрыг харуулж байсан юм. Шавь нар нь үүнийг хараахан мэдээгүй байсан ч Есүс тэдний үзээгүй өөр олон гайхамшгийг үйлдэхийг харах болно.

Төгсөв

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Хүүхдэд Зориулсан Библи

Энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ? Бид хаанаас ирсэн бэ? Яагаад дэлхий дээр ийм их зовлон зүдгүүр байдаг вэ? Ямар нэг найдвар байдаг уу? Үхлийн дараа амьдрал бий юу? Дэлхийн жинхэнэ түүхийг уншиж байхдаа хариултуудыг олох.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Хүүхдэд зориулсан Библи, Inc.-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleforchildren.org/languages/mongolian/stories.php

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна