Иохан 2:1-11

Иохан 2:1-11 АБ2013

Гуравдугаар өдөр Галилын Канаад нэгэн хурим болоход Есүсийн эх тэнд байв. Есүс болон шавь нар нь бас хуримд уригдсан байлаа. Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн эх Түүнд —Тэд дарсгүй болов гэлээ. Есүс —Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ. Эх нь үйлчлэгчдэд —Тэр та нарт юу айлдана, түүнийг үйлд гэв. Тэнд хоёр юмуу гурван метрэтээс багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ. Есүс тэдэнд —Торхнуудыг усаар дүүргэ гэж айлдсанд тэд амсарт нь хүртэл торхнуудыг дүүргэв. Есүс —Одоо утгаад, найрын ахлагчид аваачиж өг гэсэнд тэд аваачиж өгөв. Найрын ахлагч дарс болсон усыг амсаад, тэр дарс хаанаас бий болсныг мэдээгүй учир (харин ус утгасан үйлчлэгчид мэдэж байв) шинэ хүргэнийг дуудаж, түүнд —Аливаа хүн эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлэв. Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг Галилын Канаад үйлдэж алдраа илчилсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна