Төлөвлөгөөний мэдээлэл

Хүүхдэд Зориулсан БиблиЗагвар

Хүүхдэд Зориулсан Библи

8-с 3 дахь өдөр




Ноа бол Бурханд мөргөдөг хүн байлаа. Бүх хүмүүс Бурхныг үзэн ядаж бас гомдоллож байв. Нэгэн өдөр Бурхан гайхалтай зүйлийг хэлжээ. Бурхан "Би энэ ёс бус дэлхийг устгах болно" гээд Ноад "Зөвхөн танай гэр бүл аврагдана" гэв.

Бурхан их үер болох бөгөөд бүх дэлхийг бүрхэнэ гэж анхааруулав. Бурхан "Модоор хөвөгч авдар хий, энэ нь танай гэр бүл болон маш олон амьтад ороход хүрэлцэхүйц том байх ёстой" хэмээн Ноад тушаажээ. Бурхан Ноад яаж хийх заавар өгөв. Ноа маш завгүй байлаа.

Ноа хүмүүст хөвөгч авдар яагаад хийх болсон тухайгаа хэлсэн боловч тэд түүнийг дооглон тохуурхаж байв. Ноа хийсээр л байлаа. Ноа Бурхны талаар хүмүүст ярилаа. Хэн ч түүнийг сонссонгүй.

Ноад агуу итгэл байлаа. Тэрээр Бурханд болон урд өмнө нь болж байгаагүй их үер болно гэдэгт итгэж байв. Удалгүй хөвөгч авдар хүн болон амьтдыг суулгахад бэлэн болов.

Тэгээд амьтдыг авч ирэв. Бурхан зарим амьтдын төрлөөс долоог, бусдаас нь хоёрыг авч ирэв. Том жижиг шувууд, хөхтөн амьтдаас том жижгийг хөвөгч авдарт хийв.

Магадгүй хүмүүс Ноаг амьтдыг хөвөгч авдарт хийхийг хараад доромжлон хашхирч байсан байх. Тэд Бурхны өмнө гэм хийхээ зогсоосонгүй. Тэд хөвөгч авдарт оръё ч гэсэнгүй.

Эцэст нь бүх амьтад шувууд авдарт оров. "Чи болон чиний гэр бүл" "Хөвөгч авдарт орогтун" гэж Бурхан Ноад хэлэв. Ноа, түүний эхнэр, түүний гурван хүү бас тэдний эхнэрүүд хөвөгч авдарт оров. Бурхан хаалгыг нь хаажээ.

Тэгээд бороо орж эхлэв. Газрын хөрсийг дэвтээсэн маш их аадар бороо дөчин өдрийн турш оров.

Үерийн ус хот тосгон дээгүүр цутгажээ. Бороо зогсох үед уул нуруудын дээгүүр ус урсаж байв. Амьсгалтай бүхэн үхжээ.

Усны төвшин нэмэгдэх үед хөвөгч авдар усны дээр хөвж байв. Авдрын дотор харанхуй, донсолгоотой бүүр аймшигтай ч байсан байж магадгүй. Харин Ноа үерээс авдарт хоргодсон юм.

Үер болсноос таван сарын дараа Бурхан хуурай салхийг илгээв. Хөвөгч авдар бага багаар хөвсөөр Арат уулан ирж тогтов. Ноа авдар дотор ус татартал дахин дөчин өдөр байв.

Ноа авдрын цонхыг нээж нэг хэрээ бас нэг тагтааг нисгэв. Тагтаа буух хуурай газар олоогүй учир Ноа уруу буцаж ирэв.

Нэг долоо хоногийн дараа дахин нисгэв. Тагтаа буцаж ирэхдээ чидун модны шинэхэн навч зуусаар буцаж ирэв. Дахин долоо хоноод Ноа газар хатсаныг мэдэв учир нь тагтаа буцаж ирсэнгүй.

Бурхан хөвөгч авдраас гарах цаг ирлээ гэв. Ноа болон түүний гэр бүл мөн амьтад авдраас гарав.

Ноа гарч ирэхэд ямар гайхамшигтай санагдсан болоо. Тэр тахилын ширээ хийж түүнийг болон гэр бүлийг нь аймшигт үерээс аварсан Бурханд мөргөл үйлджээ.

Бурхан Ноад гайхамшигтай амлалт өгөв. Бурхан хүн төрөлхтнийг гэм нүглээс нь болж дахин аймшигт үер буулгахгүй гэлээ. Бурхан энэ амлалтын гэрч болгон нэгэн гайхамшигт тэмдэг өгөв. Бурхны амлалтын тэр тэмдэг бол солонго байлаа.

Үерийн дараа Ноа болон түүний гэр бүл шинээр амьдралаа эхлэв. Тэр цагаас хойш түүний үр удам энэ дэлхийг дүүргэжээ. Энэ дэлхийн бүх үндэстэн Ноа болон түүний хүүхдүүдээс үүсжээ.

Төгсөв

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Хүүхдэд Зориулсан Библи

Энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ? Бид хаанаас ирсэн бэ? Яагаад дэлхий дээр ийм их зовлон зүдгүүр байдаг вэ? Ямар нэг найдвар байдаг уу? Үхлийн дараа амьдрал бий юу? Дэлхийн жинхэнэ түүхийг уншиж байхдаа хариултуудыг олох.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Хүүхдэд зориулсан Библи, Inc.-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleforchildren.org/languages/mongolian/stories.php

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна