Төлөвлөгөөний мэдээлэл

Хүүхдэд Зориулсан БиблиЗагвар

Хүүхдэд Зориулсан Библи

8-с 7 дахь өдөр




Есүс энэ дэлхийд амьдарч байхдаа дагалдагч нартаа тэнгэрийн улсын тухай ярьж байсан. Тэр үүнийг "Миний Эцгийн гэр" гээд тэнд олон орд харш байдаг гэсэн. Тэр орд харшууд нь том, маш үзэсгэлэнт гэр юм. Тэнгэрийн улс бол дэлхийгээс илүү том бөгөөд маш үзэсгэлэнтэй ажээ.

Есүс "Би явж та нарт орон байр бэлдэнэ. Хэрэв би яваад та нарт орон байр бэлдвэл би буцаж ирээд та нарыг өөр лүүгээ авч явах болно" гэж хэлсэн.

Үүнээс хойш Христэд итгэгч хүмүүс Есүсийн буцан ирж тэднийг авч явах болно гэсэн амлалтыг үргэлж санасаар ирсэн. Есүс тэр хэний ч санаад оромгүйгээр гэнэт ирнэ гэж хэлсэн. Тэгвэл Есүсийг ирэхээс өмнө нас барсан итгэгч хүмүүс яах вэ? Библи дээр тэд түрүүлж амилан шууд Есүс дээр очих болно гэсэн байдаг. Махан биеэ орхиж Эзэнтэй хамт байх юм.

Библийн сүүлийн ном Ичлэлт номонд тэнгэрийн улс ямар үзэсгэлэнтэй болох тухай гардаг. Хамгийн гайхамшигтай зүйл бол Тэнгэрийн улс нь Бурхны гэр юм. Бурхан хаана ч байдаг ч Бурхны сэнтий нь тэнгэрийн улсад байдаг.

Тэнгэрийн улсад тэнгэр элчүүд бас тэнгэрлэг биетүүд Бурханд алдар магтаал өргөж байдаг. Бурхны хүмүүс нас барсны дараа бүгд тэнгэрийн улс уруу явдаг. Тэд тэнд Бурханд зориулж магтаал өргөдөг.

Тэдний дуулдаг дууны үгс: Учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ. (Илчлэлт 5:9)

Библийн сүүлийн хуудсанд Тэнгэр улс бол "Шинэ Иерусалим" юм гэж гардаг. Энэ бол эргэн тойрон нь өндөр ханаар хүрээлэгдсэн маш том хот юм. Хана нь тунгалаг болор адил бөгөөд хаш чулуугаар хийгджээ. Мөн эрдэнэсийн чулуугаар чимэглэгдсэн бөгөөд энэ нь олон янзын өнгөөр гялалзан байдаг. Хотын хаалга бүр том сувдаар хийгджээ.

Эдгээр том сувдан хаалганууд хэзээ ч хаагддаггүй. За бүгдээрээ ороод эргэн тойрныг нь харцгаах уу . . Пөөх! Тэнгэрийн улс маш үзэсгэлэнтэй юм. Хот нь цэвэр алтаар хийгдсэн бөгөөд яг л шил адил юм. Гудамжнууд нь ч алтаар хийгджээ.

Бурхны сэнтийгээс амын усны гол урсах бөгөөд маш үзэсгэлэнтэй аж. Голын хоёр талаар анх Едэн цэцэрлэгт байсан амын мод ургажээ. Энэ мод бол маш онцгой мод юм. Мод сар бүр арван хоёр өөр төрлийн жимс гаргана. Модны навч нь хотын иргэдийг эдгээх увидастай ажээ.

Тэнгэрийн улсад гэрэлтүүлэх нар сар байхгүй. Бурхны алдар суу нь гайхамшигтай гэрлийг гаргах ажээ. Тэнд шөнө гэж ерөөсөө байхгүй.

Тэнгэрийн улсад олон янзын амьтад байдаг. Тэд бүгд номхон бөгөөд нөхөрсөг аж. Чоно хонь хоёр хамтдаа өвсөөр хооллоно. Арслангууд үхэртэй адил сүрэл иддэг. Эзэн "Тэд миний ариун уулсыг хэзээ ч гэмтээж бас сүйтгэхгүй" гэв.

Бид эргэн тойроноо хараад тэнгэрийн улсад байхгүй зүйлийг тэмдэглэвэл. Ууртай муухай үгсийг ерөөсөө сонссонгүй. Хэн ч хувиа хичээх юм уу хэрэлдэж зодолдсонгүй.

Тэнд бүх хаалга нь цоожгүй байсан ба учир нь тэнд нэг ч хулгайч үгүй аж. Мөн тэнд худалч, алуурчин, мэргэ төлөгчид юм уу өөр бусад бузар муу хүн байсангүй. Тэнгэрийн улсад ямар ч нүгэл үгүй ажээ.

Бурхан оршин байдаг тэнгэрийн улсад ямар ч нулимс байхгүй. Зарим үед итгэгч хүмүүс амьдралын гуниг зовлонгоос болж уйлдаг. Тэнгэрийн улсад Бурхан тэдний нулимсыг арчих болно.

Тэнгэрийн улсад үхэл гэж үгүй. Эзний хүмүүс үүрд Бурхантай хамт байх болно. Тэнд гуниг зовлон, өвчин шаналал гэж үгүй.

Хамгийн гайхамшигтай зүйл бол Тэнгэрийн улс бол Есүсийг өөрийн аврагч хэмээн итгэдэг түүнийг Эзнээр хүлээн зөвшөөрдөг (өсөж буй) охид хөвгүүдийнх юм. Тэнгэрийн улсад Хурганы Амын ном гэдэг ном байдаг. Тэр номонд хүмүүсийн нэр дүүрэн бичигдсэн байна. Тэнд хэний нэр байгаа бол? Есүст итгэдэг хүмүүсийн нэрс бичигдсэн. Чиний нэр байгаа болов уу?

Библийн дээр тэнгэрийн улсын тухай сүүлийн үгс нь гайхалтай урилга байдаг. "Сүнс болон сүйт бүсгүй 'Ирээрэй!' гэнэ. Сонсогч нь 'Ирээрэй!' гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг."

Төгсөв

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Хүүхдэд Зориулсан Библи

Энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ? Бид хаанаас ирсэн бэ? Яагаад дэлхий дээр ийм их зовлон зүдгүүр байдаг вэ? Ямар нэг найдвар байдаг уу? Үхлийн дараа амьдрал бий юу? Дэлхийн жинхэнэ түүхийг уншиж байхдаа хариултуудыг олох.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Хүүхдэд зориулсан Библи, Inc.-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleforchildren.org/languages/mongolian/stories.php

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна