Төлөвлөгөөний мэдээлэл

Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring

40-с 4 дахь өдөр

ХӨРСИЙГ БЭЛДЭХ



Лук 8:9-15-ийг унш.



Есүс тосгонуудаар явж, Бурхан хаанчлалын талаарх сайн мэдээг тараахаа үргэлжлүүлсэн. Хотоос хот дамжин хүмүүс Түүн рүү ирсэн. Тэрээр хурсан олныг хараад тэдэнд сургаалт зүйрлэлээ ярьсан. Маш олон хүмүүс Есүсийг дагаж байсан. Тэдгээр сонсож буй олонд, Есүс үр нь Түүний үг болохыг, үг нь дөрвөн өөр зүрх сэтгэлд орохыг тайлбарласан:



Зарим нь зам хавиар унасан. Мөн зарим нь чулуурхаг хөрсөн дээр унасан. Бас зарим нь хогийн ургамал дунд унасан.



Мөн зарим нь сайн хөрсөн дээр унан ургаж улмаар зуу дахин үржсэн.



Тэдгээрийг айлдсаныхаа дараа Есүс тэдгээр хүмүүст бүгдээрэнд нь хандан: "Сонсох чихтэй нь сонсогтун" гэж хэлсэн.



Ганцхан төрлийн зүрхтэй хүмүүс л үнэхээр сонсоод ойлгох чадвартай. Огт сонсдоггүй хүмүүс байдаг нь илэрхий. Гэвч сонссон бүх хүмүүсээс цөөхөн хэд нь л ойлгодог. Жэй.Си.Райл ийнхүү хэлсэн, энэ сургаалт зүйрлэл нь нийтлэг. Тэрхүү нийтлэг зүйл нь сайн мэдээ тараагдсан ямар ч хүмүүст байсан нийтлэг хэвээр байсаар байгаа. Тайлбарласан дөрвөн төрлийн зүрх нь үгийг сонссон бүх хүмүүст байдаг. Эдгээр хүчин зүйлс нь биднийг сургаалт зүйрлэлийг маш хянамгай уншихад хүргэх ёстой. Үүнийг унших үедээ, бид өөрсөддөө, "Энэ үнэхээр миний анхаарлыг татаж байна. Миний зүрх сэтгэлийн талаар энэ сургаалт зүйрлэлд өгүүлж байна. Энд бас миний тухай өгүүлж байна"гэж хэлэх хэрэгтэй.



Сонсох чихтэй нэгэн нь сонсог.



Бидний зүрх эдгээрийн аль нэгэнд нь хамаарна. Энэ долоо хоногт Эзэнээс зүрх сэтгэл маань ямар байгааг харахад туслаачээ гэж гуй.



Таньд үгээ өгсөнд нь Бурханыг магтагтун.



Таны зүрхний бодит нөхцөл байдлыг Ариун Сүнсээр дамжуулан харуулах шаардлагаа өч.



Таныг Түүнд ойртуулж байгаагынх нь төлөө Бурханд таларх.



Даруу бас Түүний үнэнийг хүлээн авахад бэлэн зүрхтэй байхад минь туслаач хэмээн Бурханаас гуй.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйр...

More

Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна