Төлөвлөгөөний мэдээлэл

Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring

40-с 3 дахь өдөр

ХӨРСИЙГ БЭЛДЭХ



Лук 8:4-8 унш.



Сайн хөрсөнд тарьсан Бурханы үр л ганцхан үр жимс гаргадаг. "Зөв бас шударга" зүрх сэтгэл гэж юу вэ? Энэ нь ямар сонсогчийг хэлдэг вэ? Энэ нь Бурханы Үгийг сонсоод түүнийг зүрх сэтгэлдээ оруулдаг, сонсдог, гэмшдэг, итгэдэг, мөн дагадаг нэгэн юм. Ийм л зүрх сэтгэл дотор үр соёолж, ургаж, улмаар боловсорч гүйцсэн үр жимсийг гаргадаг.



Та Бурханы үгийг хэрхэн хүлээн авдаг вэ?



Бидэнд өөрсдийгөө шалган үзэхэд туслахын тулд Есүс энэхүү сургаалт зүйрлэлийг ярьсан: Надад сонсох чих байна уу? Надад Бурханы Үгийг сонсоод гэмших, итгэх, мөн дуулгавартай дагах зүрх сэтгэл байгаа юу?



Христчин болохоо илэрхийлсэн амьдралаа эргэн харахад, эхний арван жилийн туршид энэ дэлхийн хогийн ургамал Бурханы үгийг барьсан болохыг би ойлгодог. Би дэлхийн зүйлсийг хайрласан. "Бодит амьдрал" надад юунаас ч илүү чухал байсан. Бурханы үг зүрх сэтгэлийн минь ёроолд унан соёолж эхлэсэн боловч энэ дэлхийн санаа зовнил болон тайван бус байдал нь Бурхан болон Түүний хаанчлал ямар чухал болохоос хамаагүй давсан. Бурхан намайг тийм байдалд маань орхилгүй; Тэрээр намайг тийм байдлаас минь аварсанд талархъя. Тэрээр хөрс зүсэгчээр зүрх сэтгэлд минь ажилласантай адил байсан. Гэвч ингээд болчихсонгүй. Тэрээр зүрхийг минь цоо шинэ зүрхээр сольсон юм. Шинэ зүрхэнд минь Түүний тарьсан үр соёолж улмаар ургасан юм. Тэр өдрөөс эхлэн энэхүү шинэ зүрх маань Түүний үгэнд огт өөрөөр ханддаг болсон. Энэ нь Эзэний хуулинаас баяр хөөрийг авдаг болсон!



Дуулал 1-р бүлгийг унш.



Таны зүрх Бурхан дотор мөн Түүний үгнээс баяр хөөрийг авдаг бол, Түүнийг магт мөн таларх! Түүний таньд өгсөн гайхамшигт бас хэмжээлшгүй бэлгийн төлөө Түүнд таларх мөн тэр бэлгийг арчилж торд! Хэрвээ таны зүрх Эзэний хуулинд баярладаггүй бол, бүү цөхөр, бүү бууж өг, бүү зугтаа. Эзэний өмнө үүнийгээ гэмшин хүлээн зөвшөөр. Зүрх сэтгэлийнхээ хөрсийг сайжруулах хүч чадал хэнд ч байхгүй. Зөвт бус байдлыг тань уучлан мөн тэр байдлыг арилгахыг Бурханаас гуй. "Эзээн, Өөрийн амьд үгээ бидний зүрхэнд нэвт шингээж, мөн зөвт байдлын ургацыг өгөөч!"



Дараагийн хэдэн долоо хоног, Бурханы үгийг зүрхэндээ оруулж улмаар түүнийг итгэлээрээ хүлээн авч, дуулгавартайгаар хэрэгжүүлэхэд туслахыг Түүнээс гуй. Зөвт байдлын арвин ургацыг хураан авахад туслаачээ хэмээн Түүнээс гуй.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйр...

More

Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна