Төлөвлөгөөний мэдээлэл

Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring

40-с 5 дахь өдөр

ХӨРСИЙГ БЭЛДЭХ



Лук 8:16-18-ийг унш.



Есүс, нууцлагдмал зүйл гэж огт байхгүй болох өдөр ирэх; бид бүхний зүрх сэтгэлийг илчилэх өдөр ирэх талаар хэлж байна. Гэвч энэ үед хэт оройтсон байх болно.



Есүс таны зүрх сэтгэлд хандан юу хэлж буйг анхаарахад хэсэг хугацааг зарцуул. Өөрөөсөө,"Бурханы үгэнд миний зүрх сэтгэл яаж хандаж БАЙНА вэ?"гэдгийг асууж үз. Энэ нь надад нэгдүгээр ангид байсан үеийг минь санагдуулж байна. Ангид байхдаа би их амархан сатаардаг байсан бөгөөд хичээлдээ бүх анхаарлаа төвлөрүүлдэггүй байсан. Би дэвтэр дээрээ муу дүн авах үедээ, дэвтрээ гэртээ авч ирмээргүй байдаг байсан. Багш маань Баасан гаригт бүх дэвтрүүдийг хавтсанд хийдэг байсан. Сургуулиас гарч байхдаа би хавтсыг шалгаж муу дүнтэй дэвтрийг хогийн саванд хаядаг байсан. Ээж маань миний алдааг олж харахаас би айдаг байсан. Гэвч улирлын дүн гарах үед үнэн маань илчлэгддэг. Миний жижигхэн дүнгийн хуудас бүх үнэнийг илчилдэг. Талархах зүйл гэвэл энэ алдаанаасаа би сурсан. Би үнэнийг нууж бас эцэг эхийгээ хуурсандаа, мөн "Х" буюу хангалтгүй гэсэн дүнг дүнгийн хуудсан дээрээ авах дургүйдээ гэмшиж, харих замдаа үүнийхээ төлөөх уучлалтыг гуйсан!



Та магадгүй хэзээ ч ээжээсээ муу дүнтэй дэвтрээ нууж байгаагүй байж болох юм! Гэсэн хэдий ч, та яг одоо бага зэрэг сатаарсан мөн Бурханы үгэнд хайнгадуу хандаж байгаа байж болох юм. Эзэнээс болон бусад хүмүүсээс зүрх сэтгэлийнхээ нөхцөл байдлыг нуухыг хичээж байгаа байж болох юм. Бид бүгд өөрсдийнхөө ямархуу байгааг эргэн тойрныхныгоо харж дүгнэх гээд байдаг зуршилтай. Бурхан биднийг эргэлтэн дээрээс дүгнэж байгаа мэтээр бид сайн сайхан мөн дуулгавартай байдлаа харах гээд байдаг. Тийм биш. Бидний зүрх сэтгэл яг ямар болохыг Бурхан харчих вий гэж бид айдаг. Бүү ай. Түүний өмнө нэг л өдөр зогсоод улмаар "Х" авсаныг чинь олж мэдэхийг хүсэхгүй байгаагаа Түүнд хэл.



Одоо олж мэдсэн нь хамаагүй дээр. Хийх шаардлагатай юу байна түүнд шаардлагатай Түүний ивээлийг Эзэнээс гуй. Энэ нь ямар учиртай юм болоо? Өөрчилөгдөх юм болов уу? Захирагдах юм болов уу? Хийхийг хүсч байгаа зүйлээсээ татгалзах уу?



Та ганцаараа ийм байдалд байгаа биш гэдгийг санаарай. Айх шаардлага байхгүй. Нуугдах ч хэрэггүй. Эзэндээ хандан ийнхүү залбир:"Өө Эзээн, намайг уучилаач. Өө Эзээн, Таны өршөөл надад хэрэгтэй байна!" Тэрээр таньд хэрэгтэй тэр бүх хүч чадал мөн тохь тух чинь байх болно. Галат 2:20-ийг унш.
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйр...

More

Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна