Төлөвлөгөөний мэдээлэл

Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring

40-с 7 дахь өдөр

Цэцэрлэгтээ Үр тарих ба харж хандах



ҮНЭНИЙ ҮР

Эфэс 1:1-10-ийг унш.

Бичээсийг дахин уншиж Христ доторхи өөрийн бүх сүнслэг ерөөлийн жагсаалтыг санаандаа гарга. Тэр ерөөлүүдээс өнөөдөр таньд хамгийн түрүүнд санаанд чинь буусан ерөөл аль нь байна вэ? Тэдгээрийг бүгдээрэнгий нь эргэн харж, зүрх сэтгэлдээ эргэн санаж, өөрийнх болгоорой. Жишээ нь: "Би ертөнцийн суурь тавигдахаас өмнө сонгогдсон нэгэн."



ҮР ТАРИХ

Өнөөдрийн гол ишлэлийг өөртөө чимээгүйхэн хэл. Зүрх сэтгэлдээ үүнийг нууж улмаар өдрийн турш түүнийг тунгаан бод.



Эфэс 1:3

"Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай.Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн."



ҮРИЙГ УСЛАХ

Христ дотор бүх сүнслэг ерөөлөөр ерөөгдсөн байх нь юу гэсэн үг болох талаар тунгаан бодож үз. Хэрхэн ийм бодол санаатай байх талаар залбирахад 2-3 минутыг зарцуул. Өнөөдөр та ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй байгаа эсвэл хүнд байдалд байгаа бол, ишлэлээ өөртөө давтан чимээгүйхэн хэл. Тэгээд итгэл дотроо урагш алхан, "Бурхан намайг Христ доторхи бүх сүнслэг ерөөлөөр ерөөсөн" гэдэгт итгээрэй. Түүний хүч чадалд найдаж, Түүний таны төлөөх хайрыг санаарай.



ҮР ЖИМС ГАРГАХ

Сүнслэг бүх ерөөлөөр ерөөгдсөн.



ЗАЛБИРЛААР ДУУСГАХ

Зүрх сэтгэлд минь өнөөдөр таригдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйр...

More

Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна