Гучин нэгэн үнэн: Христ дотор би хэн бэЗагвар

Thirty-One Truths: Who We Are in Christ

33-с 16 дахь өдөр

БУРХАНЫ ХҮЧ ЧАДАЛ ӨГӨГДСӨН

Түүний хэмжээлшгүй хүч, хүсэл, чадвар, бүхнийг чаддаг, мөн эрх мэдэл нь танд өгөгдсөн.

УНШИХ: Филиппой 2:5-11

УНШИХ: Ефес 3:20-21

Бурханы хүч чадал Есүс Христийг хэрхэн дахин амилуулан бас үлэмжийн дээдээр өргөмжилснөөр илэрхийлэгдсэн. Бидний сул дорой байдал бол онцгой бэлэг бөгөөд сул дорой байхдаа бид Бурханы хүч чадлын дотор амар тайван байхаас өөр аргагүй байдалд ордог. Таны сул дорой байдал яг хаана илүүтэйгээр байдаг вэ? Өөрийнхөө амьдралын яг ямар хэсэгт та Бурханы хүч чадлыг харахыг хүсэж байна вэ?

БУРУУ БОДОЛ: Би бүх зүйлийг ганцхан өөрийнхөө хүч чадлаар хийх ёстой.

ЗӨВ БОДОЛ: Христээр дамжин Бурханы хүч чадал надад асар ихээр өгөгддөг. Гайхамшигтай зүйлсийг амьдралд минь хийж өгөхийг би Түүнээс гуйх боломжтой, бас гуйх хэрэгтэй.

Энэ төлөвлөгөөний тухай

Thirty-One Truths: Who We Are in Christ

Ефес 1-2 дээр Христ доторх бидний шинэ хүний талаар хэрхэн дүрслэн харуулсныг харъя. Thistlebend Ministries-ээс гаргасан энэхүү төлөвлөгөө нь бидэнд Түүгээр дамжуулан өгөгдсөн шинэ хүнийхээ дагуу амьдрахыг уриалах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: www.thistlebendcottage.org