Гучин нэгэн үнэн: Христ дотор би хэн бэЗагвар

Thirty-One Truths: Who We Are in Christ

33-с 1 дахь өдөр

ТАНИЛЦУУЛГА

Ефес 1, 2-р бүлэг Есүсийн талаарх бидний ойлголтыг хувьсан өөрчилсөн. Яагаад? Энэ бол сайнмэдээ! Жинхэнэ зуршлыг бий болгох 31 өдрийн энэхүү судлалаар зүрх сэтгэлдээ тунгаан өөрийгөө дуудагдсан нэгэн гэдгийг мэдэж, амийг өгөх сайнмэдээг сонсоорой! Би таныг өдөр бүр бодол санаагаа эдгээр 31 үнэнийг бодож, мэдэрч, үүний дагуу амьдарч буй эсэхээ шалгаасай хэмээн хүсэж байна.

Бүү урам хугар. Урам зоригтой бай. Бүү алгуурх. Бурханаас тусламж гуй. Христ дотор танд өгөгдсөн хүчийг санаж, аливаа худал хуурмагийг Ефес дээр бичигдсэн эдгээр үнэнээр сольж, оюун ухаанаа шинэчилснээр эрс өөрчлөгд. Христ дотор хэн болохоо мэдэж үнэн дотор амьдар. Түүний үхлээр бид амьдарсан.

Христийн танд өгсөн сүнслэг ерөөл бүрээр итгэлээр алхаж, Түүний амьдрал, хүч чадал, зөв байдал дотор баярлан хөөрч, Түүний нэрийг алдаршуул! Долоо хоногийн турш өөрийгөө хэн бэ гэдгээ тунгаан бодож, Эзэнд таларх. Танд өгөгдсөн сүнслэг ерөөл бүрээр эргэн тойрныхоо хүмүүст ивээл болно гээд төсөөлөөд үз дээ. Эзэн минь, Христ дотор бидэнд өгөгдсөн бүхний төлөө баярлалаа!

ХРИСТ ДОТОР БИД ХЭН БЭ:

Гэгээнтэн
Христ Есүс дотор итгэмжтэй
Нигүүлслийг хүртэгч
Христийн биеийн нэг хэсэг болсон
Өршөөлийг хүлээн авсан
Амар тайвныг хүлээн авсан
Бүх Сүнслэг ерөөлөөр ерөөгдсөн
Дэлхийн сууриас өмнө сонгогдсон
Ариун бас гэм зэмгүй
Хайрлагдсан
Үрчлэгдэхээр урьдаас тогтоогдсон
Хүү нь болон үрчлэгдсэн
Түүний цусаар аврагдсан
Гэм нүглээс уучлагдсан
Нигүүлслээр хучигдсан
Түүний хүслийн нууц илчлэгдсэн
Ариун Сүнсээр тамгалагдсан
Өв залгамжлал нь баталгаажсан
Итгэл өгөгдсөн
Найдвар өгөгдсөн
Бурханы хүч өгөгдсөн
Христтэй хамт амьдруулагдсан
Нигүүлслээр аврагдсан
Христтэй хамт амилуулагдсан
Мөнхийн Улсад Христтэй хамт суусан
Ирэх эрин үе дэх Бурханы нигүүлсэл/нинжин сэтгэлийн илэрхийлэл болсон
Авралын бэлэг өгөгдсөн
Бурханы шилдэг бүтээл
Сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн
Амлалтын гэрээнд харь хүн байхаа больсон
Христийн цусаар ойр болсон
Нэг Шинэ Хүний ​​нэг хэсэг болсон (Харь үндэстнүүдтэй иудейчүүд)
Бурхантай эвлэрүүлэгдсэн
Эцэгт ойртох эрхтэй болсон
Ариун хүмүүсийн харьяат болсон
Бурханы гэр бүлийн гишүүн болсон
Ариун Сүм (Бусад итгэгчидтэй нэгдсэн)
Бусад итгэгчидтэй хамт Бурханы оршихуйд орсон

Энэ төлөвлөгөөний тухай

Thirty-One Truths: Who We Are in Christ

Ефес 1-2 дээр Христ доторх бидний шинэ хүний талаар хэрхэн дүрслэн харуулсныг харъя. Thistlebend Ministries-ээс гаргасан энэхүү төлөвлөгөө нь бидэнд Түүгээр дамжуулан өгөгдсөн шинэ хүнийхээ дагуу амьдрахыг уриалах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: www.thistlebendcottage.org