Гучин нэгэн үнэн: Христ дотор би хэн бэЗагвар

ХРИСТТЭЙ ХАМТ ХААН СУУДАЛД ЗАЛАРСАН
Итгэгчид Христтэй нэгдмэл учраас Түүний үхэл, оршуулга, дахин амилалт, ба мөнхийн улсад одсон гэх мэт Христэд тохиолдсон бүхнийг итгэгчдэд ч бас тохиолдсон гэж Бурхан тооцдог. Тиймээс ч, Есүс алдрын суудалд яг одоо сууж байгаатай адил, итгэгчид ч мөн адил тэрхүү суудалд сууж байгаа юм.
УНШИХ: Ефес 2:4-7
УНШИХ: Колоссай 3:1-4
Есүс үхсэн. Бид бас үхсэн. Есүс дахин амилсан. Бид бас дахин амилсан. Есүс алдрын суудалд заларсан. Тиймээс, бид ч мөн тэрхүү алдрын суудалд заларсан байгаа! Бид оюун ухаанаа дэлхийн зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр, Христийн байгаа газарт төвлөрүүлэх ёстой. Таны анхаарлыг татахаар өрсөлдөж буй дэлхийн зүйлс юу байна вэ? Тэдгээрээ тодорхой нэрлэ. Та оюун бодлоо хэрхэн улам илүүгээр дээгүүрх зүйлс дээр төвлөрүүлэх боломжтой вэ? Еврей 12:1-3-р эшлэлүүдийг сана. Христ дахин амилсан! Бид Түүнтэй хамт амилуулагдсан! Халлелүяа!
БУРУУ БОДОЛ: Дэлхийн зүйлс л хамгийн чухал. Би тэдгээрийг бодож бас хайх ёстой.
ЗӨВ БОДОЛ: Христ диваажинд хаант суудал дээрээ сууж байгаа бөгөөд намайг тэнд Түүнтэй хамт сууж байгаа гэж Бурхан тооцож байгаа учраас, миний бодол санаа тэнгэрийн улс дахь гэртээ төвлөрөх ёстой.
Энэ төлөвлөгөөний тухай

Ефес 1-2 дээр Христ доторх бидний шинэ хүний талаар хэрхэн дүрслэн харуулсныг харъя. Thistlebend Ministries-ээс гаргасан энэхүү төлөвлөгөө нь бидэнд Түүгээр дамжуулан өгөгдсөн шинэ хүнийхээ дагуу амьдрахыг уриалах болно.
More
Холбоотой төлөвлөгөө

ГЭРЛЭЛТ

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

BibleProject | Topa

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Бурханы дуу хоолойг сонсох нь

Миний бизнес Бурханых

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах
