Гучин нэгэн үнэн: Христ дотор би хэн бэЗагвар

Thirty-One Truths: Who We Are in Christ

33-с 21 дахь өдөр

АВРАГДСАН

Чөлөөлөгдсөн нэгэн байх гэсэн утгатай. Есүст итгэх итгэлээр Түүний нигүүлслээр Бурхан биднийг аварсан. Аливаа хүн Есүст итгэх үед, тэд зөвтгөгддөг, тэд Бурханы хувьд зөвт нэгэн хэмээн тунхаглагддаг хэмээн Библи дээр хэлсэн байдаг.

УНШИХ: Ефес 2:8-9

УНШИХ: Ром 3:9-28

Тухайн үедээ хэчнээн хэцүү, хэчнээн харанхуй, хэчнээн хүнд санагдсан ч, бид аврагдсан болохоо үргэлж өөрсдөдөө сануулах хэрэгтэй! Гэм нүглээс, үхлээс болон мөнхийн тамлалтаас аврагдсан. Чадах хэдий ч хийхийг хүсдэггүй зүйлийг минь Бурхан хийсэн. Бурханд талархлыг өргөе! Христэд бид итгэсний дараа, одоо ч тэр, бид өөрийн үйлсэд найдахаар соригдох боломжтой. Амьдралынхаа яг аль хэсгүүдэд та,таны төлөө Есүсийн хийсэн бүхэнд найдахын оронд өөрийнхөө үйлсэд найдах гээд байдаг талтай вэ?

БУРУУ БОДОЛ: Хэрэв би сайн байх юм бол Бурхан намайг хүлээн авах болно.

ЗӨВ БОДОЛ: Авралыг олж авахын тулд миний хийж чадах зүйл огт байхгүй. Энэ бол зүгээр л Түүнд итгэснээр Бурханы нигүүлслээр дамжин өгөгддөг бэлэг юм.

Энэ төлөвлөгөөний тухай

Thirty-One Truths: Who We Are in Christ

Ефес 1-2 дээр Христ доторх бидний шинэ хүний талаар хэрхэн дүрслэн харуулсныг харъя. Thistlebend Ministries-ээс гаргасан энэхүү төлөвлөгөө нь бидэнд Түүгээр дамжуулан өгөгдсөн шинэ хүнийхээ дагуу амьдрахыг уриалах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: www.thistlebendcottage.org