Төлөвлөгөөний мэдээлэл

Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 12 дахь өдөр

Долоо хоног 1: Салхи ба давалгаанууд



ТҮҮНИЙ ҮГИЙН УС

Матай 14:22-33-г унш.



28-33-р эшлэлүүдийг дахин унш. Дагалдагчдийн нүд огт өөрөөр нээгдсэн. Тэд юуг харсан гэж та бодож байна? Та харин юуг харж байна?



Есүс, Петр хоёрыг завинд суумагц салхи намдсан. Бид шуурган дунд байх үед, бүх зүйл хяналтаас гарсан мэт санагддаг боловч Бурхан бол бүхнийг захирагч Эзэн ба бүхий л бүтээлийг захирагч Эзэн гэж Бурханы Үгэнд хэлсэн байдгыг бид мэднэ. Тэр бол салхи болон давалгааг захирагч Эзэн. Тэр хаан суудалд залардаг! Бүхнийг захирагч! Бүхий л зүйлсийн дээр залрагч! Хүчтэй шуурган дунд байх үедээ Түүний хайр, халамж, хамгаалалт болон Түүний хүч чадалд та найдаж болно! Та ийнхүү амьдарч байна уу?



ҮНЭН ДОТОР АЛХ

Есүс бол Бурханы Хүү гэдэгт та итгэдэг үү? Хэрэв Тэр Бурхан, бүхнийг захирагч Эзэн мөн юм бол та Түүнд бүхнийг захирагч Эзэн шиг үйлчилдэг үү? Марк 12:28-37-р эшлэлүүдийг уншин тэдгээрийг тунгаан бод. Есүс үнэхээр таны Эзэн мөн үү?



Хуулийн багш нар Есүсээс ямар тушаал бүхний эхэнд байх вэ? гэж асуухад Тэр хэрхэн хариулсан бэ? Энэ бол таны хувьд үнэн хэмээн та хэлж чадах уу? Энэ нь үнэхээр таны хэрхэн амьдардаг байдал мөн үү? Бидний хэлж байгаагаас илүүтэйгээр бидний үйлдлүүд юунд итгэдэг болохыг маань харуулдаг. Үүний дагуу амьдрахын төлөө өнөөдрийн залбирлаараа Эзэнээс гуйгаарай.



ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ

Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, түүнийг тунгаан бод, бас өдрийнхөө туршид үүнийг залбирлаа болго.



Матай 14:31-33

Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч—Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэж хэлсэн. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогссон. Мөн завин дээр байгсад Түүнд мөргөж—Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар,...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна