Төлөвлөгөөний мэдээлэл

Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 16 дахь өдөр

Долоо хоног 1: Салхи ба давлагаанууд



ТҮҮНИЙ ҮГИЙН УС

Матай 14:31-33-г унш.



Өдөр 3-8-ыг эргэн харж Бурханы танд илчлэн харуулсан зүйлсийг эргэцүүл. Бурхан танд юуг дахин сануулж байна вэ? Энэ долоо хоног Эзэн таны зүрх сэтгэлд хандан хэрхэн ярьсныг тунгаан бод.



ТУСГАЛ

Хийж байгаа зүйлээ орхин бод. Би үнэний дагуу амьдарч байна уу? Би үнэний дагуу алхаж байна уу? Үнэн миний Эзэн үү, эсвэл миний мэдрэмжүүд үү? Би өөрийнхөө мэдрэмжүүдэд найдан, өөрийнхөө ойлголтод түшиглэх үү, эсвэл би Бурхан болон Түүний Үгэнд итгэх үү? хэмээн өөрөөсөө асуу. Хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонго (Иошуа 24:15).



Тэгээд дараагийн хэдэн долоо хоногийн турш гайхамшигтай ойлголтыг өгөхийг Эзэнээс гуй. Судалсан зүйлсээр тань дамжуулан Тэр таныг юу хийгээсэй гэж хүсэж байна вэ? Таны хэрхэн боддогт, үйлддэгт, хариултад эсвэл долоо хоногоо төлөвлөхөд юу өөрчлөгдөх шаардлагатай байна вэ? Таныг зүрх сэтгэлдээ оруулаасай хэмээн Түүний хүсэж буй эшлэл байна уу? Та үүнийг хэрхэн хэрэгжүүлэх боломжтой вэ? Залбирлаараа энэ бүхнээ Эзэний өмнө авч ир.



ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ

Матай 14:31-33-р эшлэлүүдийг цээжээр унш.



Матай 14:31-33

Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч—Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэж хэлсэн. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогссон. Мөн завин дээр байгсад Түүнд мөргөж—Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв

Ѳдѳр 15Ѳдѳр 17

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар,...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна