Төлөвлөгөөний мэдээлэл

Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 17 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 2: ЭЗЭН, ТА ШУУРГАН ДУНД БАЙНА УУ?



ТҮҮНИЙ ҮГИЙН УС

Дэд хууль 32:39 (эсвэл Дэд хууль 32:1-43) ба 1 Самуел 2:1-10-г унш.

Эдгээр эшлэлүүдээс Эзэний талаар юу сурсан болохоо тэмдэглэн бич.



ҮНЭН ДОТОР АЛХ

Өнөөдөр уншсан эшлэлүүдээ эргэцүүлэн бод. Бурхан Өөрийгөө үхүүлдэг бас устгагч Нэгэн хэмээн тодорхойлон хэлсэн. Та өмнө нь энэ талаар бодож үзэж байсан уу? Бурхан бүхнийг захирдаг; Тэрээр тэнгэр ба газрын Хаанаар залардаг. Түүний зөвшөөрөлгүйгээр эсвэл дэмжлэггүйгээр юу ч тохиолдох боломжгүй. Тэр үргэлж Өөрийн дээд эрх мэдлээр бас хамгийн сайнаараа бүхнийг хийж гүйцэтгэдэг. Тэр БҮХНИЙГ САЙН САЙХНЫ төлөө үйлддэг. Тэр үргэлж сайн бөгөөд үргэлж Бурхан хэвээрээ байдаг. Өнөөдөр залбирахдаа үүн дээр анхаарлаа төвлөрүүл.



ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ

Өнөөдрийн гол эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, тунгаан бод, бас өдрийн туршид үүнийг залбирлаа болго.



Дэд хууль 32:39

Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.

Ѳдѳр 16Ѳдѳр 18

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар,...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна