Төлөвлөгөөний мэдээлэл

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй ЦагЗагвар

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй Цаг

5-с 5 дахь өдөр

Алсын Хараа ба Оролцоо

Анхаар

“Эцсийн үг: Эзэн дотор болон Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн.” (Ефес 6:10).

Гараандаа

Тамирчин байх нь хулчгар, мунхаг хүмүүст зориулагдаагүй.Дасгалжуулагч ч бас адилхан!

Хэрэв та удирдах албан тушаалд (дасгалжуулагч эсвэл тамирчны хувьд ч тэр) дуудагдсан бол эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлөх шийдвэр гаргах нь гарцаагүй. Жон Максвелл хэлэхдээ “Бусдыг манлайлахад эр зориг хэрэгтэй. Зөв шийдвэрийг мэдэх нь ихэнхдээ амархан байдаг. Зөв шийдвэр гаргах нь хэцүү."

Энэхүү хариуцлага нь хоосон чимээ шуугианыг давсан шийдвэр гаргахад хэрэгтэй алсын хараа, оролцоог шаарддаг.

Бурхан Иошуаг Мосегийн залгамжлагчаар сонгосон боловч, энэ дуудлагыг хүлээж авахаас өмнө тэр 40 жилийн хувьчилсан хугацааг дадлагажихад зарцуулсан. Дөчин жил! Хэд хэдэн удаа Мосе, Бурхан 2 хоёулаа Иошуад “хүчтэй, зоригтой” байхыг сануулсан (Дэд хууль 31:6–7, 23). Дараа нь, Иошуагийн удирдах цаг ирэхэд түүнд өгөгдсөн зөвлөгөө хэвээр л байсан:

"… Бүү айж эмээгтүн. Хүчтэй бөгөөд зоригтой бай. Учир нь та нартайдайтах дайсныг чинь ЭЗЭН ингэх болно гэлээ.” (Иошуа 10:25) NIV

Хүчтэй, зоригтой удирдагчийн хувьд эдгээр хоёр үндсэн хэсгийг санаарай. Нэгдүгээрт, өөрийн үнэт зүйлсийг тусгасан алсын хараа хөгжүүлэн бий болгож, та түүгээрээ амьдар. Хоёрдугаарт, та өөрийнхөө амьдралд буй харилцаан холбоонууддаа зорилготой бай. Тэгснээр,та гарч ирэх нь тодорхой хоосон чимээ шуугианбий болоход, урдаа буй алсын хараандаа төвлөрч, хүчтэй хэвээрээ байхад бэлтгэгдсэн байх болно. —Сью Рамси/ Sue Ramsey

Яв

1. Та эргэн тойрондоо буй анхаарал сарниулах зүйл, чимээ шуугианаас хэрхэн ангижирч чадах вэ?

2. Таны амьдралд итгэлийн амьдрал/аялалыг тань хүчирхэгжүүлэхэд туслах зөвлөхүүд байдаг уу?

3. Та өөрийн үндсэн үнэт зүйлсийг тусгах ямар алсын харааг хөгжүүлэн бий болгох вэ?

Дасгал

• Египетээс гарсан нь 15:2

• Сургаалт үгс 27:17

• Сургаалт үгс 29:18

Илүү цаг

"Итгэл нь ганцхан өдрийн дотор цэвэршдэггүй. Энэ нь үйл явц бөгөөд итгэл цэвэршихэд өдөр бүр жижиг алхмууд шаардагддаг, миний итгэлийн хөгжлийг Та хянаж байгаа гэдэгт би итгэж байна. Таны хаант улсад нөлөө үзүүлэхүйц эрүүл бөгөөд бэлэн байх алсын харааг өөртөө хөгжүүлэхэд минь туслаач. Амен."

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй Цаг

ХИТН -ийн сэтгүүлийн агуулгаар зохиосон энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь Христэд итгэгч тамирчны хүч чадал нь тэдний спорт дахь болон спортын гаднах амьдралтай нь хэрхэн салшгүй холбоотойг судалдаг.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна