Төлөвлөгөөний мэдээлэл

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй ЦагЗагвар

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй Цаг

5-с 2 дахь өдөр

Хоёулаа Бол Хүчтэй

Анхаар

"Энэ бол миний тушаал - хүчтэй, зоригтой бай! Бүү ай, бүү шантар. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хаана ч явсан чамтай хамт байна” (Иошуа 1:9).

Гараандаа

Грекийн домогт "хоёрын хүчтэй" гэдэг баатрын шинж чанар байдаг. Өөрөөр хэлбэл, баатарлаг байхын тулд та зөвхөн өөрөө хөгжихөөс гадна өөр хэн нэгэнд хөгжиж дэвшихэд нь туслах ёстой гэсэн үг. Бид өнөөдөр супер баатруудыг төсөөлөхдөө тэдний бие бялдрын хүч чадал болон тусламж хэрэгтэй хүмүүст туслах ёс суртахууны хүч чадалд нь татагддаг.

Бид бэлдэхийн тулд юу хийх хүсэлтэй байна вэ? Цаг нь ирэхэд бусдад туслахын тулд оюун ухаан, бие махбодь, сүнсээрээ хангалттай хүчтэй байхын тулд би хувьдаа юуг даван туулахад бэлэн байна вэ?

Энд "хоёрын хүчтэй "-г хөгжүүлэх гурван түлхүүр байна.

1. Хэвийн хэмжээнээсээ давуул.Хүч чадлаа нэмэгдүүлэхийн тулд та хэзээ нэгэн цагт одоогийн даван туулж чадахаас илүүг хийх хэрэгтэй болно. Булчингаа нэмэгдүүлэхийн тулд та илүү хүнд жинг өргөх хэрэгтэй. Итгэлээр өсөхийн тулд та тав тухтай байдлаа орхих хэрэгтэй. Өрөвдөх сэтгэлийг хөгжүүлэхийн тулд та өөр хүний дотоод сэтгэл рүүөнгийх хэрэгтэй. Ийм зүйлд та өөрийгөө сорихгүй бол, та хэзээ ч өөрчлөгдөхгүй.

2. Өвдөлтийг найз минь гэж бод. Бид бүгд өвдөлтөөс зугтах ёстой гэж үзэхээ больж, оронд нь өвдөлтийг өөрт ашигтайгаар ашиглаж эхлэх хэрэгтэй. Хэрэв бид Түүнд зөвшөөрвөл сорилтуудыг ашиглан Бурхан биднийг цэвэршүүлж, төлөвшүүлнэ гэж амласан билээ. Өсөхийн тулд та сул дорой байдалдаа Бурханы хүч чадалд найдах хэрэгтэй. Илүү өрөвч сэтгэлтэй болохын тулд бусад зовсон хүмүүст таны зовлонг ивээл болгон ашиглахыг нь Бурханд зөвшөөр.

3. Айдастайгаа нүүр тулах. Бидэнд айдастай тэмцэх хоёр сонголт бий: "Бүхнийг мартаад зугтах" эсвэл "Бүхнийг даван туулж, босох". Судар биднийг босч, хүчтэй, зоригтой байхыг урамшуулдаг. Хаана ч явсан бидний Бурхан ЭЗЭН бидэнтэй хамт байдаг тул бидэнд айх зүйл байхгүй. Эр зориг гэдэг нь айдасгүй байх биш; харин айдсыг үл тоон үйлдэл хийхийг хэлнэ.-Жимми Пэйж/ Jimmy Page

Яв

1.Оюун ухаан ба бие махбодийнхоо хязгаарыг давахын тулд чиний яг одоо хийх нэг зүйл чинь юу вэ?

2. Бурхан хүч чадал болгон эргүүлж болох ямар зовлон бэрхшээлийг чи яг одоо туулж байна вэ?

3. Бурханд итгэх итгэлийг бий болгохын тулд нүүр тулахад бэлэн чиний нэг айдас юу вэ?

Дасгал

• Шастирын дээд 16:11

• Хабаккук 3:19

• Дуулал 73:26

Илүү цаг

"Бурхан аав аа, таагүй ба сул дорой санагдсан хэсэгтээ сунгалт хийхэд хэцүү байдаг. Гэсэн ч намайг сул дорой байхдаа Таны дотор хүчтэй байх болно хэмээн Та амласан билээ. Өдөр бүр хамгийн сайнаараа байхад Та намайг хүчирхэгжүүлнэ гэдэгт итгэхэд зүрх сэтгэлийг минь эргүүлээч. Амен."

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй Цаг

ХИТН -ийн сэтгүүлийн агуулгаар зохиосон энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь Христэд итгэгч тамирчны хүч чадал нь тэдний спорт дахь болон спортын гаднах амьдралтай нь хэрхэн салшгүй холбоотойг судалдаг.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна