Төлөвлөгөөний мэдээлэл

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй ЦагЗагвар

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй Цаг

5-с 4 дахь өдөр

Цаг Хугацаа ба Авьяас

Анхаар

"Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Учир нь урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд ойрхон байна." ( Ром 13:11 ).

Гараандаа

Лос Анжелес Доджерс багийн тоглогч Клэйтон Кершоу улирлын хуваарьтай эсвэл улирлын бус хуваарьтай байсан ч хэрэгцээтэй хүмүүст туслахын тулд зориуд цаг заваа зохицуулдаг. Тэрээр өөрийн хамгийн агуу чадваруудын нэг болох цохигчдыг төөрөгдүүлдэг алдартай муруй шидэлт нь түүний эцсийн амжилт биш, харин түүнд 2 гарыгӨгөгч нэгнийг алдаршуулах хэрэгсэл байх нь амжилт юм гэдгээ мэддэг.

"Бурхан надад бейсбол шидэх чадварыг өгсөн" гэж Кершоу хэлсэн, мөн "Тэр намайг зорилготойгоор сонгосон,тэр зорилгыг ньбиелүүлэн Түүнийг хүндэтгэхийг хүсч байна." гэж хэлжээ.

Амьдралаа үйлчлэлд зориулахад хүчин чармайлт шаардагддаг ба үүнийг тэр дуртайяа өгдөг, Кершоугийн ийнхүү амжилтанд хүрсэн замых нь нэг хэсэг Бурханаар удирдуулсан явдал байсан.Харин, нөгөө хэсэг нь Кершоу өөрийнх нь өмнө тавигдсан зүйлээр юу хийсэн нь түүний өнөөдөр байгаа байр сууринд авчиржээ.

“Түүний чамд өгсөн авьяасыг чи хянаж чадахгүй, үүнд эргэлзэх зүйлгүй. Гэхдээ та энэхүү авьяас чадварыг цаашид хэрхэн авч явах хичээл зүтгэлээ хянаж чадна" гэж Кершоу хэлэв.

Бурханаар удирдуулж, үйлс болон бусдыг хайрлах хайраараа Үгийг нь тасралтгүй хуваалцах зориг, тэсвэр хатуужлаар дүүргүүлэхийн тулд, Түүний үйлчлэлийн төлөө өөрсдийн цаг хугацаа ба авьяас чадвараа Бурханд таьж, бууж өгөх нь хүч чадал юм. Иймд Өөрийнхөө зорилгод нийцүүлэн хэлбэржүүлэхэд нугарч чадах зөөлөн бас хүчтэй зүрх Бурханд хэрэгтэй.— Сара Ренник/Sarah Rennicke

Яв

1. Илүү анхаарал төвлөрүүлж, зориудын цагийг зарцуулах хэрэгтэй хэсэг таны амьдралд бий юу?

2. Бурхан танд ямар авьяасыг өгсөн, түүнийгээ ашиглахад өгөгдсөн цаг хугацааг та хэрхэн ашиглах вэ?

3. Өөрийн алдрын төлөө таны авьяасыг ашиглахад нь Бурханд бүрэн бууж өгөх хүч чадлыг Түүнээс гуй.

Дасгал

• Номлогчийн үгс 3:1

• Дуулал 90:12

• Матай 25:14-30

Илүү цаг

"Бурхан аав аа, Та надад маш их зүйлийг өгдөг. Би өөрийнхөө чадлаар юуг ч олж аваагүй. Энэ дэлхий дээрх секунд бүр чухал гэдгийг ухаарч, Таны болон Таны авралын бэлгийн тухай дэлхийн хүмүүст хэлэхийн тулд авьяас чадвараа ашиглахын төлөө би залбирч байна.Амен."

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй Цаг

ХИТН -ийн сэтгүүлийн агуулгаар зохиосон энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь Христэд итгэгч тамирчны хүч чадал нь тэдний спорт дахь болон спортын гаднах амьдралтай нь хэрхэн салшгүй холбоотойг судалдаг.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна