Төлөвлөгөөний мэдээлэл

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй ЦагЗагвар

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй Цаг

5-с 3 дахь өдөр

Алтан Боломж

Анхаар

“Надад хүч өгөгч Христээр дамжуулан би бүгдийг хийж чадна.”—Филиппой 4:13

Гараандаа

Бидний хүссэн зүйл тэр дороо биелэхгүй байсан ч ажиллах ёстой гэдгийг Бурхан Библид хэлсэн байдаг. Бурханы төлөвлөгөө хэрэгжихийн тулд чи бардамналаа хойш тавих ёстой.

Би 2012 оны Лондонгийн Олимпод бөөрөнцөг шидэлтийн эмэгтэйчүүдийн төрөлд тавдугаар байр эзэлсэн ч, миний итгэл өссөн учраас үүнийгээ ялалтад тооцсон.

Би карьерынхаа туршид эрүүл байсан ч, үгүй байсан чөөрийгөө хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй болсон, жишээ нь, би 2016 оны Зуны Олимпын наадмаас хэдхэн сарын өмнө нуруундаа ивэрхийтэй болсон. Итгэлээ алдахын оронд би Бурханаас: “Эзэн, Та надад юугухааруулахыг оролдож байна вэ? Та юу хийж байна вэ? Учир нь би юу ч ойлгохгүй байна?" хэмээн асуусан юм.

Би Бурханд итгэсэн.

Сүүлийн шидэлтээсээ өмнө би хоёрдугаар байранд байсан. Шидэлт сайн болсныг мэдэрснээ санаж байна. Онооны самбар дээр миний оноо гарч ирэхэд би итгэж чадахгүй байв. Энэ бол миний хамгийн хол зайны шидэлт байв: 20.63 метр. Ялалт байгуулж алтан медаль хүртэх мөрөөдөл минь биелж, би Бурхныг магтсан билээ.

Миний туулж өнгөрүүлсэн, зүтгэсэн бүхэн минь ач тусаа өгсөн. Бурхан надад энэ медалийг зөвшөөрснийг би мэдэж байгаа бөгөөд энэхүү медалиараа Түүнийг алдаршуулж, бусдыг Түүн рүү чиглүүлэхийг хүсч байна.—АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин Мишель Картер/ Michelle Carter/

Яв

1. Ирээдүйд хүрэхийг хүсч буй зүйлдээ хүрэхийн тулд яг одоо юуны төлөө шаргуу ажиллах ёстой вэ?

2. Ажиллаж, хүлээж байхдаа итгэлээ хүчирхэгжүүлэх талаар Бурханаас хэрхэн гуйж болох вэ?

3. Та ямар арга замуудаар Бурханд илүү гүн итгэж болох вэ?

Дасгал

• Нехемиа 8:10

• Дуулал 28:7

• Исаиа 40:31

Илүү цаг

"Заримдаа аль болох хурдан харахыг хүссэн ч ямар ч үр дүн харагдахгүй үед үргэлжлүүлэн ажиллахад хэцүү байдаг. Итгэлийн амьдрал ч бас яг үүнтэй адилхан, Таныг хүлээнгээ өдөр тутмын амьдралдаа итгэмжитхэвээр байх нь надад амаргүй байдаг. Таны баяр хөөр надад урагшлах хүчийг өгч, Та ажилласаар байгаа гэдэгт итгэхэд надад туслаач. Амен."

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй Цаг

ХИТН -ийн сэтгүүлийн агуулгаар зохиосон энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь Христэд итгэгч тамирчны хүч чадал нь тэдний спорт дахь болон спортын гаднах амьдралтай нь хэрхэн салшгүй холбоотойг судалдаг.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна