Төлөвлөгөөний мэдээлэл

Есүс надад хайртайЗагвар

Jesus Loves Me

7-с 7 дахь өдөр

Библи надад хэлсэн дээ 


Есүс ч мөн адил ийнхүү үйлдсэн учраас христитгэлтнүүд болохынхоо хувьд хийж буй бүхний маань болоод итгэлийн маань үл хувирах хэмжүүрээ Библи хэмээн сонгосон. Христ дотор би хэн бэ гэдгээ ухаарахын тулд бид Бурханы Үгийг уншиж, дагах ёстой. Бичээсийн үг бүр ертөнцөд үндэслэгдсэн--бидний амьдрах дэлхийгээс ч хамаагүй давсан гэж Есүс тунхаглажээ. Гэвч хуулиас ганц зураас алга болохоос тэнгэр газар өнгөрөн одох нь илүү хялбар билээ. (Лук 16:17)



Эмтэрсэн дэлхий ертөнц дээр Есүсийг дагаж байхад тэвчээр, урашуулал, найдварыг Бурханы Үг бидэнд мөн өгдөг. Есүсийг даган, Бурханы Үгэнд өөрийг дахин хэлбэржүүлэх боломжийг олгох үед энэ нь таныг дахин босгон барих бөгөөд тэгснээрээ харилцаа, бодол санаа, зуршлууд, сонголтууд гэх мэт: бүхий л хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой болдог. 



Чичрэх, гажих, тогтворгүй байх энэ дэлхийд Бурхан таныг тогтвортой байлгахыг хүсэж байдаг. Үүгээр зогсохгүй, таниар хийлгэхээр бэлтгэсэн ажил Бурханд бий. Таныг үр жимстэй байлгахыг Бурхан хүсэж байдаг. Харанхуйд таныг гэрэл болгохыг Тэр хүсэж байдаг. Орчин тойронд тань, амьдралд тань Бурхан таныг ашиглах болно. Та өөрийгөө Бурханы Үгэнд тушаан, үүнд өөрийгөө цэвэршүүлэх, өсөх боломжийг олгох үед Тэр үүнийг үйлдэх болно.



Бид бүгд л боловсруулалт дундаа яваа хүмүүс. Бурханы эсвэл өөрийнхөө байгаасай гэж хүсэх тийм газарт хараахан хүрээгүй байгаа амьдралынхаа хэсгийг олж харах үедээ бүү урам хугараарай. Зүрхэндээ байх шинэ гэмийг олж харах эсвэл амьдралаасаа муухай зүйлийг ил гаргах үедээ бүү гунигла. Сэргэлтийн ажил бүр үйл явц нь ид дундаа явагдаж буй ажил байдаг бөгөөд Есүсийн дагалдагч бүр ид дундаа явагдаж буй ажил байдаг.



Бурханы Үг мөн газрын зурагтай адилхан. Газрын зураг дээрээс миний олж харсан зүйл гэвэл энэ байна. Газрын зураг эсвэл аппыг хэрэглэж байгаагаас үл хамааран тэр газрын зургыг эсвэл аппыг хийсэн хүнд та итгэж байгаа аж. Бурханы Үг ч бас үүнтэй яг адилхан. Би баруун тийшээ л явмаар байна гэж бодох үед чинь Бурханы Үг зүүн тийшээ яв гэж хэлдэг. Ямар ч нөхцөл байдалд та Бурханы Үгэнд итгэж болно. 



Есүс надад хайртай даадууны үгнээс бидний авч үзсэн христитгэл, гол чухал зүйлс одоогийн амьдрал болоод дэлхийд маань шаардлагатай өөрчлөлтийг авч ирдэг. Дуулгавартай байдлаар чинь дамжуулан Бурхан бодол санааг чинь шинэчлэх үед Ариун сүнсний хүчээр бүтээгдсэн тэр л зорилгын дагуу амьдарч эхлэх бөгөөд Бурханы танд зориулан бэлтгэсэн дүүргэлт, зорилгыг амсаж эхлэх болно.






Бурханы Үгийг унших тогтсон эсвэл хэвшсэн хэвшил танд бий юү? Өнөөдөр тэр зорилгыг та өөртөө тавиарай. 


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Jesus Loves Me

"Христитгэлтэн болохын тулд би юунд итгэх хэрэгтэй вэ?" гэж хэн нэгэн хүн таниас асуувал та юу гэж хэлэх вэ? "Есүс надад хайртай даа, Библи надад хэлсэн дээ" гэдэг олны дуртай дууны энгийн үгсийг ашиглах замаар сэтгүүлчэ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бэйкер паблишингт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://bakerbookhouse.com/products/235847

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна