Төлөвлөгөөний мэдээлэл

Есүс надад хайртайЗагвар

Jesus Loves Me

7-с 4 дахь өдөр

Хайртай


Мессиа--Есүс болох Христийн хийсэн зүйлийн ач холбогдлыг бид судлах болно--учир нь Түүний үйлдэл хайр ямар чухал шаардлагатай байсныг үзүүлдэг. Ертөнцийн гэмийн--та болоод миний нүглийн шийтгэлийг төлөхөөр Тэр амиа золиосолжээ. Тэгэхээр "Есүс надад хайртай даа" гэдэг ямар утгатай вэ? "Хайр" гэдэг үг ямар утгатай вэ?



Нүглээс, үхлээс таныг аврахаар сайн дураараа Есүс загалмай дээр амиа өргөсөн. Түүнд итгэх, Түүний авралын бэлгийг хүлээн авах тэр л хоромд шинэ амь танд өгөгддөг. Дараах зүйлийг та олж авах болно гэсэн үг:



санаа зовнил таныг тодорхойлох байсан бол амар тайвныг,



гэм буруу таныг тодорхойлох байсан ичгүүрээс эрх чөлөөг,



боолчлох байсан гэмээс эрх чөлөөг,



сүнслэг байдлыг төгс төгөлдөр байдал (ариун байдал)



ганцаараа амьдрахын оронд Бурханы гэр бүл дэх үрчлэлт, 



болоод хайрлагдсан гэсэн бат итгэлтэй байдал.



Өрөөнд байх хамгийн чухал хүн, ертөнцийг хамгийн чухал Нэгэнд та таалагдсан гэсэн үг. Энэ нь Бурхан болох--Есүс--байж болох хамгийн анхаарал татахуйц үйлдлээр: таныг аврахын тулд Өөрийнхөө амийг сайн дураараа Тэр золиосолсноор дамжуулан таныг хайрлах хайраа Тэр харуулсан гэсэн үг юм.



Таныг гэсэн Бурханы хайрын талаарх итгэлээ бататгах явцдаа, загалмай дээр Тэр зовж шаналж байхдаа Есүсийн таныг гэсэн хайраа илэрхийлсэн итгэл үнэмшлээ өөрийн болгоход тань туслах дараах залбирал байна.



Хайртай Есүс ээ,



Миний төлөө Та загалмай дээр нас барахдаа Таны надад боломжтой болгосон уучлалыг би хүлээж авах сонголтыг хийж байна. Намайг аврахын тулд төлөөсийг төлөх байдлаар намайг гэсэн хайраа харуулсан гэдэгт би итгэж байна. Миний гэмийг Өөр дээрээ үүрсний тань төлөө Танд талархъя. Минй оронд нас барсны тань төлөө Танд талархъя. Уучлал, мөнх амь, Бурхантай харилцах зөвт харилцааны бэлгийн өгсний тань төлөө Танд талархъя. Есүс, Та намайг гэсэн хайраа үйлдлээрээ харуулсан. Одоо Таныг гэсэн хайраа үйлдлээрээ харуулахад минь надад туслаач. Амен.



Тэгэхээр, нэг нэгнийгээ гэсэн хайраа илэрхийлэхийн тулд өөрийгөө золиосолсон үйлдэл юу байж болох вэ? Есүс энэ асуултад хариулжээ. Тэр ингэж хэлсэн: "Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй" (Иохан 15:13). Есүс ийнхүү хэлж байхдаа загалмай дээр юу хийх гэж байгаагаа: найз болох таны төлөө амиа золиослох гэж байгаагаа зөгнөж байв.






Цаг хугацааны эргэлтэнд хайр үйлдлээр нотлогддог бөгөөд үйлдэл хэдий чинээ өөрийгөө золиосолсон байх тусам хайр төдий чинээ үнэнч байдаг. Амьдралдаа байх хүмүүст хайртай болохоо та хэрхэн харуулдаг вэ? 


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Jesus Loves Me

"Христитгэлтэн болохын тулд би юунд итгэх хэрэгтэй вэ?" гэж хэн нэгэн хүн таниас асуувал та юу гэж хэлэх вэ? "Есүс надад хайртай даа, Библи надад хэлсэн дээ" гэдэг олны дуртай дууны энгийн үгсийг ашиглах замаар сэтгүүлчэ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бэйкер паблишингт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://bakerbookhouse.com/products/235847

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна