Төлөвлөгөөний мэдээлэл

Есүс надад хайртайЗагвар

Jesus Loves Me

7-с 6 дахь өдөр

Би мэднэ 


Шаргуу хичээснээрээ эсвэл сайн нэгэн байснаараа бид авралыг олж авч чадахгүй: "Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно" (Ефес 2:8-9). Есүст итгэх нь амьдралд маань Бурханы хүчийг авч ирдэг бөгөөд үр дүнд нь аврал ирдэг: "Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, юуны түрүүнд иудей түүнчлэн грек хүнийг ч аврах Бурханы хүч мөн" (Ром 1:16).



Христэд итгэх сонголтыг хийх тэр мөч танд ирсэн үү? Есүсийг Аврагчаа, Хаанаа, Чөлөөлөгчөөр сонгох шийдвэр мөн энэ сонголтоо баттайгаар хийх нь ямар чухал болох талаар бид өнөөдөр суралцах болно. Түүний бэлгийг хүлээж авах нь Есүс бол Эзэн хэмээн амаараа тунхаглаж, Бурхан Түүнийг үхлээс дахин амилуулсанд зүрхэндээ итгэх энгийн үйлдлийг л шаарддаг.



Энэ үнэнийг толгойноосоо зүрхэндээ хүргэх, мэдэх баримтаас сонгох итгэл болгох залбирал бол энэ байна. Энэ залбирлын үгэнд ямар ч ид шид оршдоггүй харин та энэ залбирлыг та даруугаар, Бүтээгчдээ итгэх итгэлтэйгээр залбирах юм бол эн залбиралд ертөнцийн бүхий л хүч оршдог.



Хайртай Есүс ээ,



Дээдийн дээд Бурхан, би Тан дээр ирээд Таны алдрыг хүртэх зохисгүйгээ би хүлээн зөвшөөрч байна. Би гэмтэй нэгэн бөгөөд Таныг маш олон арга замаар би доромжилсон билээ. Миний гэм, алдааны төлөө загалмай дээр нас барсны тань төлөө Есүс Тандаа талархъя. Өнөөдөр би Таныг Эзэнээ, амьдралын минь Удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрч байна. Би гэмшиж, бардам зангаасаа эргэж байна. Бүхий л зүрхээрээ би Танд итгэж байна мөн амьдралынхаа туршид Таныг дагахыг би сонгож байна. Авралын үнэгүй бэлгийг тань би хүлээж авахыг хүсэж байна. Одооноос эхлэн шинэ бүтээл шигээр амьдрахад Эзэн надад туслаач. Үүнийг би Таны Нэрээр залбиран, Есүсээ, би Таны үйлсэд итгэж байна. Амен.



Есүст итгэх хоромд сүнсэнд тань, амьдралд тань, мөнхийн аминд тань ямар нэгэн гайхалтай зүйл болдог. Бурхан гэмийн гинжийг таниас тасчин хаядаг. Өөрийнхөө гэрт Тэр танд зориулан өрөөг гарган, Өөрийнхөө гэр бүлд таныг үрчлэн авдаг.  Бурхан таны Эцэг бөгөөд Тэр танд хайртай. Хамтдаа аялах, тэнгэрулсад хүрэх замд тань таныг урамшуулах бусад итгэгчдээс бүрдэх сүнслэг гэр бүл гэж танд мөн бий.






Түүний гэр бүлийн нэг гишүүн болох Христийн урилгыг та хүлээж авсан уу? Энэ л өдөр тодорхой болгосон өдрөө хэмээн энэ өдрийг хуанли дээрээ тэмдэглээрэй! 


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Jesus Loves Me

"Христитгэлтэн болохын тулд би юунд итгэх хэрэгтэй вэ?" гэж хэн нэгэн хүн таниас асуувал та юу гэж хэлэх вэ? "Есүс надад хайртай даа, Библи надад хэлсэн дээ" гэдэг олны дуртай дууны энгийн үгсийг ашиглах замаар сэтгүүлчэ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бэйкер паблишингт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://bakerbookhouse.com/products/235847

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна