Төлөвлөгөөний мэдээлэл

Есүс надад хайртайЗагвар

Jesus Loves Me

7-с 3 дахь өдөр

Есүс--Бурхан бас хүний биеэр төрсөн Нэгэн 


Есүс бол Бурхан: "Эхэнд Үг [Есүс] байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв" (Иохан 1:1). Есүс хүний биеэр төрсөн Нэгэн: "Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон Боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, Үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв" (Филиппой 2:5-8).



Гол чухал итгэл үнэмшлээ зөв болгох нь "зөв байхаас" илүүтэйгээр Бурхан "зөвтгөгдөх" асуудал мөн. Зохистойгоор ажиллахын тулд тогонд залгуурыг залгах ёстойн адилаар Бурханы тодорхойлдогчлон, та бид ертөнцийн бодит байдалтай өөрсдийгөө үнэндээ нийцүүлэх ёстой. 



"Есүс гэж хэн бэ гэж хэн асуух зохистой вэ?" гэж дараагийн удаа хэн нэгэн хэлэх үед дараах энгийн үнэнээр бид хариулвал зохино: "Есүсийн талаар юу гэж бодож байна? Түүний Үгэнд энэ асуултад хариулах боломжийг бид олговол яах бол?" Есүс үнэндээ энэ асуултад олон арга замаар, олон үгсээр, үйлдлээр хариулахаар оролдсон байдаг. Нэг удаа Өөрийг нь Хэн болоход итгэдэг хамгийн дотны арван хоёр найзаасаа ингэж асуужээ.



Энэ харилцан яриа Матайн сайнмэдээний 16-р бүлэгт бичигдсэн байдаг. Энд, Есүс тэднээс, "Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? (13-15-р эшлэлүүд) гэж асуув. Тэнгэрулс, мөнх аминд хүрэх цорын ганц зам (Иохан 14:6) гэж Есүс тунхагласныг нь эдгээр элч нар мэдэж байсан. Гайхамшгийг үйлдэх хүч Есүст байгаа гэдгийг тэд мөн мэдэж байв. Мөн Есүс бол Бурхан гэдэгт хэдэн мянгаараа хүмүүс итгэж эхэлж буйг тэд мэдэж байжээ.



Энэ харилцан ярианд Өөрийгөө "Хүний Хүү" гэж Есүс хэлсэн нь сонирхолтой. "Хүний Хүү" хэмээн Есүс Өөрийгөө нэрлэсэн нь Тэр бол хүний биеэр төрсөн гэдгийг тодотгож буй аж. Намайг хараач, би хүний биетэй--гэж энгийн хүн хэлвэл сонин байж болох юм. Гэвч хэрэв та мөнхийн мөнхөд агуу хүчит Бурхан байсан атлаа энэ дэлхийд та хүний биеэр төрсөнсөн бол, "Намайг хараач, би хүний биетэй!" гэж гарцаагүй л хэлэх байсан боловуу. Өөрийгөө дуудах Есүсийн хамгийн дуртай нэр бол энэ байлаа.



Асуултандаа эргээд оръё. Түүний шавь Петр торох юмгүй хариулдаг. "Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн" (Матай 16:16) гэж тэр хариулав.






Есүсийн талаарх итгэл үнэмшил маань яагаад Есүсийн тайлбарласан үлгэр жишээнд хэлбэршигдэх ёстой вэ? Яагаад бид Есүсийн талаарх энэ итгэл үнэмшлээ зөвөөр олж авах ёстой вэ? 


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Jesus Loves Me

"Христитгэлтэн болохын тулд би юунд итгэх хэрэгтэй вэ?" гэж хэн нэгэн хүн таниас асуувал та юу гэж хэлэх вэ? "Есүс надад хайртай даа, Библи надад хэлсэн дээ" гэдэг олны дуртай дууны энгийн үгсийг ашиглах замаар сэтгүүлчэ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бэйкер паблишингт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://bakerbookhouse.com/products/235847

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна