Гэрлэлтийн Өмнөх СургалтЗагвар

The Pre-Marriage Course

5-с 5 дахь өдөр

Адал явдал

Гэрлэлт нь амьдралын хамгийн том боломжуудын нэгийг мөн хамгийн том сорилтуудын нэгийг бидэнд өгдөг билээ:

  • Боломж буюу бидний ашиг тусыг нь мэдэрч чадахаас ч илүү тийм гайхалтай дотно харилцааг бий болгох боломж
  • Сорилт буюу бусдыг хайрлана гэдэг нь юу болохыг суралцаж, зөвхөн өөрийн хэрэгцээг харах биш хосынхоо хэрэгцээг бас харж, хосод маань чухал зүйл юу болохыг олж мэдэж, түүнийг өөрийн зан аашдаа тохируулах сорилт

Өөрсдийн чухалчилж үздэг зүйлсээ хүлээн зөвшөөрөх

Хосууд өөр хоорондоо тэс өөр зан чанартай байж болох ч чухалчилж үздэг зүйлийн нэгдмэл байдал болоод ижил төстэй үнэт зүйлстэй байх нь хүчирхэг гэрлэлтийг бий болгодог юм шүү.

  • Мөрөөдөл, тэмүүлэл, найдвар, хүслээ бие биетэйгээ хуваалцаарай
  • Бурхантай харилцах харилцаагаа нэн тэргүүнд тавьж, түүний дараа гэр бүлээ, дараа нь хүүхдүүдээ (хэрэв танд байгаа бол), түүний дараа нь бусад хүмүүс болон зүйлсүүдээ тавиарай

Таны чухалчилдаг зүйлсэд нөлөөлөх дөрвөн хүчин зүйлс:

1. Нөхөрлөл

  • Хостой гэдгээрээ найз нөхдөөсөө бүү тусгаарлагдаарай; гэрлэлт бүрд дэмжлэг үзүүлэх хамт олон хэрэгтэй байдаг
  • Аюул болж болзошгүй аливаа харилцаанаас гэрлэлтээ хамгаалаарай
  • Эрсдэлтэй хэрэг явдлаас өөрийгөө хамгаалахын тулд хил хязгаар тавиарай

2. Үр хүүхэд болоод гэр бүлийн амьдрал

  • Хүүхэдтэй болох талаар өөрсдийн төсөөллөө бие биетэйгээ хуваалцаарай
  • Хэдий бага насны хүүхдүүддээ анхаарал халамж үзүүлэх шаардлага байсан ч бие биедээ цагаа гаргасан хэвээр байгаарай

3. Ажил

  • Бие биетэйгээ битгий өрсөлдөөрэй
  • Үр хүүхдээ халамжлах цаг болоод ажилдаа гаргах цагаа хэрхэн тэнцвэртэй авч явах талаар хоорондоо ярилцаарай

4. Сүнслэг байдал

  • Өөрсдийн үндсэн итгэл үнэмшлийг танин мэдэх нь хосуудыг бие биетэйгээ улам ойр болгодог(сүнслэг асуудлуудын талаар илүү амар байдлаар ярих хэл яриатай болохын тулд мөн өөр хоорондын Христ итгэлийн талаар танин мэдэхийн тулд Альфаг хамтран хийх талаар бодолцож үзээрэй)
  • Хэрвээ хүүхэдтэй болвол та өөрийн ямар итгэл үнэмшил, үнэт зүйлсээ хүүхэддээ дамжуулахыг хүсч байгаа талаар ярилцаарай 

Бид Бурханаас түүний хайр, өршөөл, амьдралын зорилгыг хүлээн авч, мэдрэхийг эрэлхийлэх тусам бие биенээ илүү их хайрлах чадвартай болдог юм шүү.

Адал явдал хайгчид болоод халамжлагчид

Хэдийгээр бид бүгд холимог зан төлөвтэй байдаг ч, та хоёрын хувьд хэн нь илүү "адал явдал эрэлхийлсэн" зантай, хэн нь илүү "халамжилсан" зан чанартай болохыг тодорхойлоорой,

Адал явдал хайгчид

  • Адал явдал хайгчид нь амьдралын санал болгож буй бүх боломжуудыг ашиглахыг хүсдэг ба гэрлэлтийг хамтын адал явдалтай зүйл гэж үздэг. Адал явдал хайгчид харилцаанд эрч хүч, шинэ туршлага авчирдаг.

Халамжлагчид

  • Халамжлагчид нь гэрлэлтийг ямар ч адал явдал, сорилт бэрхшээлийн дараа буцаж очих аюулгүй газар гэж хардаг. Халамжлагчид харилцаанд тууштай байдал, тогтмол байдлыг авчирдаг.

Адал явдал хайгчид болоод, халамжлагчид аль аль нь харилцаанд адилхан чухал хувь нэмэр оруулдаг юм шүү

  • Таны харилцаа хэтэрхий бага адал явдалтай байвал харилцаа тань зогсонги байдалд орж болзошгүй
  • Таны харилцаа хэтэрхий их адал явдалтай байвал харилцаа тань хэт ачаалалтай байдалд орж болзошгүй

Хосын хувьд та хоёрын үүрэг хариуцлага бол адал явдлын эрч хүч болоод гэр бүлийн амар тайван байдлын үнэ цэн аль алиныг нь үнэлж дүгнэж ойлгох юм.

Гэрлэлт бүр адал явдал болоод халамж аль алинд нь хангалттай цаг гаргах ёстой. Энэ хоёр хүч таны гэрлэлтэнд хамт оршин байж гэмээн гэрлэлт өөрөө амьдралын агуу адал явдлуудын нэг болдог юм шүү.

Энэ төлөвлөгөөний тухай

The Pre-Marriage Course

Хүчирхэг гэрлэлт бол зүгээр л автоматаар бий болчихдог зүйл биш юм. Таныг насан туршид үргэлжлэх эрүүл бөгөөд хүчирхэг гэрлэлтийг бий болгоход шаардагдах зөв хандлага, үнэ цэнэ болон зуршлуудыг олж мэднэ гэж бид найдаж байна. The Marriage Book-ийн зохиолчид болох Ники Ли, Сила Ли нарын бүтээсэн "Гэрлэлтийн Өмнөх Сургалт"-аас энэхүү 5 өдрийн төлөвлөгөөг боловсруулсан болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Альфад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://mongolia.alpha.org/the-marriage-courses/

Холбоотой төлөвлөгөө