Гэрлэлтийн Өмнөх СургалтЗагвар

The Pre-Marriage Course

5-с 4 дахь өдөр

Дотно харилцаа

Гэрлэсэн хосууд насан туршдаа хайраа хэрхэн халуунаар нь хадгалах вэ?

Хоёулханаа хамт байх

Хайраа халуун хэвээр хадгалах нь зориудын сонголт юм. Жишээлбэл:

  • хамтдаа хийх дуртай зүйлсээ үргэлжлүүлэн хийснээр үерхэл нөхөрлөлөө бататгах
  • бие биетэйгээ өдөр бүр сэтгэлээ уудлан ярилцах дадалтай болох
  • хоорондын романтик харилцаа, хайр дурлал, хөгжилтэй мөчүүдээ алдахгүйн тулд долоо хоног бүр болзож байх

Хосынхоо сэтгэл хөдлөлийн хэрэгцээг нь олж мэд

Хосод маань юу хайрлагдсан мэт мэдрэмжийг төрүүлдэг болохыг олж мэдэх нь хосуудын хооронд гүн холбоог бий болгож, улам ихээр бие биеэ хайрлах боломжийг олгодог. Бидний хайрлах, бас хайрлуулах арга замууд маань харилцан адилгүй байж болно.

Хайрын таван хэл

  1. Урмын үгс
  2. Чин сэтгэлийн бэлэг
  3. Биеэр хүрэлцэх
  4. Чанартай цаг
  5. Үйлчлэн халамжлах үйлдэл

Гэрлэлт бүрт хайрыг илэрхийлэх таван арга зам бүгдээрээ чухал боловч энэ дундаас нэг эсвэл хоёр хайрын хэл нь хосын маань илүү ойлгодог бас мэдрэхийг хүссэн хайрын хэл байдаг.

Өнөөдрийн чимээгүй цаг судлалаа дуусгаад www.5lovelanguages.com-д зочилж, богино асуумжинд хариулан, эдгээр таван хайрын хэл таньд хэр чухал болохыг дэс дарааллуулан хараарай.

Хайрын таван хэлийн талаарх ойлголтыг Доктор Гари Чепманы шилдэг борлуулалттай ном болох, Хайрын таван хэлⓇ: Мөнхийн хайрын нууц (© 2015) номоос авав. Northfield Publishing-д хэвлэв. Зөвшөөрөлтэйгөөр ашиглав.

Хэрхэн сайн бэлгийн харилцааг бий болгох вэ

Бэлгийн харилцаа биднийг зөвхөн бие махбодоор маань биш сэтгэл зүрх, оюун санаа бас сүнсээр нэгтгэдэг.

Гэрлэлтийн амьдралдаа хэрхэн сайн бэлгийн харилцааны суурийг тавьж, хадгалан явах вэ:

1. Зүрх сэтгэлээрээ нэгд

Ярилцахад үргэлж бэлэн бай

  • бэлгийн харилцааны талаар ярилцахад бие биедээ бүх мэдрэмжээ илэн далангуй дэлгэх хэрэгтэй болдог учраас зориг шаардаж магадгүй юм
  • бэлгийн харилцаанд ороход юу таны хүслийг өдөөдөг, юу таны хүслийг унтраадаг болох талаар бие биедээ хэл

Өмнөх бүх бэлгийн харилцаандаа цэг тавь

  • өнгөрсөн харилцаа хардалт, үл итгэлцлийг бий болгох аюултай
  • шаардлагатай бол, өмнө нь татагддаг байсан хүмүүсээс харилцаа холбоогоо сошиал медиа дээрээс тасал бас и-мэйл / мессэжүүд / зургуудыг устга

2. Эрүүл саруул ухаантай бай

Бэлгийн харилцаа сайн байхад бидний оюун санаа маш их нөлөөтэй

  • Бэлгийн харилцааны талаар зөвхөн сайн сайхан, үнэ цэнэтэй, харилцан хүндэлсэн зүйлсээр оюун санаагаа дүүргэ
  • бэлгийн харилцаанд хүсч хүлээсэн зүйл, айдас бүхнээ илэн далангуй нээлттэйгээр ярилц

Хүчирхийллээс улбаатай асуудал, сэтгэлийн шарх байвал мэргэжлийн хүний тусламж аваарай

Харилцаанд тань садар самууныг харуулсан кино, дүрс бичлэгээс үүдэлтэй асуудал байгаа бол хамтрагчтайгаа энэ тухай аль болох шүүмжлэлгүйгээр илэн далангүй ярилцаарай. Энэхүү зуршлаасаа салах алхмуудыг хийж чадвал таны харилцаанд сайнаар нөлөөлж гэрлэлтээсээ сайхан бэлгийн харилцааны тааламжийг мэдэрч чаддаг болно

Өөртөө болон өөрийнхөө биеийн хэлбэрт сэтгэл дундуур байх нь бэлгийн харилцаанд нөлөөлдөг

  • Хосдоо ямар үзэсгэлэнтэй, сэтгэл татам болохыг нь хэлж, хосынхоо өөртөө итгэх итгэлийг нь барьж босго
  • Соломоны дуун номонд хосууд бие биедээ ахин дахин хэлдэг шиг, бие биеийнхээ бие махбодыг биширсээр бай

3. Биеээ бэлд

Бэлгийн харилцааны дур хүсэл өдөөгдөх тал дээр эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр хоорондоо асар их ялгаатай байдаг.

  • юу хосын тань хүслийг өдөөдөг болохыг нь уншиж, ярилцан олж мэд
  • оршил болон дур хүсэл өдөөгдөх хангалттай хугацаа өгч байх

Итгэлцлийн уур амьсгал бүрдүүлэх.

  • Харилцааныхаа бусад хэсгүүдийг хөгжүүлэх нь сексийн харилцаа сайн байхад нөлөөлдөг
  • Гэрлэлтийн амлалтын дагуу бие биедээ өөрсдийгөө зориулах болон бэлгийн харилцаагаар бие биедээ өөрсдийгөө зориулах нь хоорондоо салшгүй холбоотой
  • Биеэ хянан захирах дадлыг бий болго -- энэ нь өөрийн хосоосоо өөр хүнд татагдах үед биеэ хянан удирдахад тус болох юм

Энэ төлөвлөгөөний тухай

The Pre-Marriage Course

Хүчирхэг гэрлэлт бол зүгээр л автоматаар бий болчихдог зүйл биш юм. Таныг насан туршид үргэлжлэх эрүүл бөгөөд хүчирхэг гэрлэлтийг бий болгоход шаардагдах зөв хандлага, үнэ цэнэ болон зуршлуудыг олж мэднэ гэж бид найдаж байна. The Marriage Book-ийн зохиолчид болох Ники Ли, Сила Ли нарын бүтээсэн "Гэрлэлтийн Өмнөх Сургалт"-аас энэхүү 5 өдрийн төлөвлөгөөг боловсруулсан болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Альфад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://mongolia.alpha.org/the-marriage-courses/

Холбоотой төлөвлөгөө