Гэрлэлтийн Өмнөх СургалтЗагвар

Зөрчил
Зөрчилийг тооцоолох нь
Ямар ч харилцаа зөрчил маргааныг тойрч гарахгүй.
Асуудал нь бид санал нийлэх үгүйд бус; харин гол асуудал нь тэдгээр зөрчилүүдтэй хэрхэн ажиллахад оршдог. Зөрчилдөөнийг цэгцтэй шийдвэрлэх багаж болон чадваруудтай байх нь бүх хосуудын хувьд маш чухал.
Уур бухимдлаа зохицуулах
Уур бухимдал төрөх нь өөрөө буруу бус; харин уураа хэрхэн илэрхийлж буй нь ихэвчлэн буруу байдаг бөгөөд харилцаанд хор хөнөөл учруулж болохуйц байдаг.
Дараах хоёр амьтан бидэнд уур бухимдлаа оновчгүй бөгөөд ашиг тус муутайхан илэрхийлэх хоёр байдлыг зураглан үзүүлэхэд тусаллаа:
- Хирс: Тэд ууртай байгаагаа тэр дороо танд мэдүүлдэг -- шууд дайрдаг
- Зараа: Тэд уур бухимдалаа нуух хандлагатай -- дуугаа хурааж, магадгүй зайгаа барьдаг
Хирс болон зараа хоёулаа тэд юунд уурлаж бухимдсан болохоо үг яриагаараа болон тайвнаар илэрхийлэхийг сурах хэрэгтэй.
Шийдлийн зүг хамтдаа
Санал нийлэхгүй үе тулгарахад:
- гэрлэлтэд та хоёр нэг тал болохоо ойлгох
- таны харилцаанд сайнаар нөлөөлөх шийдлийг хамтдаа эрж хайх
- хэрэгтэй үед 'түр хүлээх товч'-ийг дарахад бэлэн байх (өөрөөсөө асуух: 'Одоо тохирох цаг мөн үү?' мөн 'Санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэхэд тохирох газар энэ мөн үү?')
Шийдлийг олох 5 алхам
- Зөрчил үүсгэж буй асуудлыг илрүүлж, анхаарлаа хандуулах.
Та хоёрын дунд зөрчил үүсгэж байгаа асуудлыг барьж аван өмнөө тавиад, тэр асуудал дээр хамтдаа шийдэхийн төлөө ажиллаарай. - 'Би' тодорхойлолтыг ашиглах
Зайлсхийх - жишээ нь: 'Чи дандаа…' / 'Чи хэзээ ч…'. Өөрийн мэдрэмжүүдээ илэрхийлэхдээ - жишээ нь: '…- намайг бухимдуулдаг' / '... надад хэцүү байдаг'). - Бие биенээ сонсох
Бие биенийхээ бодол санааг ойлгож үнэ цэнэ өгөхийг хичээх. Ээлжилж ярьдаг байх. - Боломжит шийдлүүд дээр санал бодлоо уралдуулах
Өөр өөр боломжит шийдлүүдийн талаар ярилцах. Санаануудаа жагсаан бичих нь тустай байж болох юм. - Одоогийн хамгийн сайн шийдлийг сонгож дараа дахин хянах
Хэрэв туршиж үзсэн шийдэл чинь болж өгөхгүй байвал жагсаалтаасаа өөр шийдлийг туршиж үзээрэй. Хамтдаа шийдэл олж чадахгүй байвал бусдаас тусламж аваарай.
Сэтгэлийн шархыг эдгээх үйл явц
Гэрлэлт дотроо бид бие биенээ гомдоож, сэтгэлийг нь шархлуулах нь бас л зайлшгүй боловч харилцаа маань үргэлжлэн цэцэглэн хөгжихийн тулд сэтгэлийн шарх гомдлыг эдгээх ёстой.
Сэтгэлийн шархыг эдгээх энгийн хэрнээ хүчирхэг арга байдаг:
- Сэтгэлийн шарх гомдлоо ярих
Таныг уурлуулж гомдоох үед хосдоо хэлж байх. Гомдлыг дотроо бүү хадгал, өөрийгөө өрөвдөх мэдрэмж ба хорслыг дотроо бүү хуримтлуул. - Уучлал гуйх
Бидний бардам зан уучлал гуйхад хэцүү болгодог. Уучлал гуйх нь буруу үг эсвэл үйлдэлдээ хариуцлага хүлээж буй хэрэг юм. Уучлал гуйх нь эвлэрлийн үүдийг нээдэг. - Уучлах
Уучлал бол гэрлэлт дэх эдгэрлийн хамгийн агуу хүч мөн.
Уучлал гэдэг нь:
- Гомдлоо мартана гэсэн үг БИШ
- Хамаагүй мэт дүр эсгэнэ гэсэн үг БИШ
- Хосынхоо буруу, гомдмоор зан чанарыг илчлэн хэлж чадахгүй байх БИШ
Уучлал БОЛ:
- биднийг гомдоосон буруу зүйлтэй нүүр тулах
- төрж буй мэдрэмжээ ойлгож таних
- Хосынхоо эсрэг гомдлоо дотроо хадгалахгүй байх сонголтыг хийх
- Өөрийгөө бодох, хариугаа авах хүслээ орхих
Уучлал бол хамгийн түрүүнд, сонголт болохоос мэдрэмж биш.
- уучлал бол үйл явц -- бид ихэвчлэн уучлах сонголтыг хийсээр байх хэрэгтэй болдог (заримдаа өдөр бүр). Бид ийнхүү үйлдсэнээр сэтгэлийн шархны талаарх дурсамж яваандаа бага багаар биднийг хянахаа больдог.
Энэ төлөвлөгөөний тухай

Хүчирхэг гэрлэлт бол зүгээр л автоматаар бий болчихдог зүйл биш юм. Таныг насан туршид үргэлжлэх эрүүл бөгөөд хүчирхэг гэрлэлтийг бий болгоход шаардагдах зөв хандлага, үнэ цэнэ болон зуршлуудыг олж мэднэ гэж бид найдаж байна. The Marriage Book-ийн зохиолчид болох Ники Ли, Сила Ли нарын бүтээсэн "Гэрлэлтийн Өмнөх Сургалт"-аас энэхүү 5 өдрийн төлөвлөгөөг боловсруулсан болно.
More