Гэрлэлтийн Өмнөх СургалтЗагвар

The Pre-Marriage Course

5-с 3 дахь өдөр

Амлалт

Амлалт өгөх нь бидний хооронд итгэлцлийг бий болгон, бие биетэйгээ шударга байх боломжийг олгож, хамгийн гүн бодол, мэдрэмжүүдээ ч хүртэл бие биетэйгээ хуваалцах зүрх зоригийг өгдөг; амлалт ирээдүйгээ хамтдаа төлөвлөх боломжийг бидэнд олгодог; мөн шинийг туршиж, алдаа гаргаж, уучилж, асуудлыг хамтдаа шийдэх итгэл бас эмзэг талаа харуулахаас айхгүй байх боломжийг өгдөг -- амлалт бол 'гэрлэлтийн амин сүнс', гол зүрх нь юм.

Амлалтын хоёр үр дагавар:

  1. Нөхөрлөл
    Гэрлэлтийн амлалт бол гүн холбогдох болоод, сэтгэл санааны болоод бие махбодын хувьд дотносох гэсэн гүн хүслийг маань биелүүлдэг. Мэдээж гэрлэлт бол ганцаардалтай тэмцэх цорын ганц арга зам биш хэдий ч хүнд байж болох хамгийн ойр дотно харилцаа юм.
  2. Гэр бүлийн амьдрал
    Аав ээжийн хооронд амласан хайр байна гэдэг нь хүүхдүүд нь дотно, амлалт бүхий, удаан хугацааны харилцааны эерэг үлгэр жишээг хамгийн ойроос харж өснө гэсэн үг юм. Аав ээж хүүхдүүдээ хайрлах хамгийн шилдэг арга замуудын нэг бол бие биенийгээ хайрлах явдал юм. Таны гэрлэлт бат бөх байвал олон үе дамжсан бүтэлгүй харилцаануудын тойргийг нурааж чадна.

Адил тэгш оролцоог бий болго

Хос бүр доорх зүйлсийг тодорхойлох хэрэгтэй:

  • хэн юуг хийх вэ
  • хэн юуг шийдэх вэ
  • хэн нь зарим нэг чухал ажлуудыг удирдан чиглүүлэх вэ

Хэн ямар үүрэг хариуцлагыг хүлээх вэ гэдэг дээр магадгүй бид аав ээжийнхээ (эсвэл гол үлгэр дуурайлал болсон гэр бүлийн) гэрлэлтээс тодорхой ойлголтыг олж авсан байж болох хэдий ч энэ нь хосын маань үзэл бодолтой зөрчилдөж болзошгүй. 

Гэр бүлийн харилцаанд хэн юуг хариуцан хиймээр байгаа талаарх хүсэл эрмэлзлээ болоод энэ хүсэл эрмэлзэл нь өөрийн чинь гэр бүлийн үзэж туулсан зүйлсээс юугаараа өөр байгаа талаар ярилцаарай.

Нэг нь нөгөөдөө захирагд (Ефес 5:21)

Шинэ гэрээн дэх бие биедээ захирагдах талаарх үлгэр дуурайлал

  • христ итгэлтнүүдэд хамтдаа амьдрах цоо шинэ ойлголтыг олгосон
  • бие биедээ харилцан өгөхийг шаардсан
  • эрэгтэйчүүдийн эрх, давуу байдлыг багасгасан

Христ итгэлийн сургаал нь гэрлэлтийн харилцааг хамтын тэгш оролцоотой болоход нөлөөлсөн.

'Захирагдах' гэдэг нь эрхшээлд орно гэсэн үг биш юм

  • захирагдах гэдэг нь шаардах, тушаахын эсрэг зүйл
  • энэ нь бие биенээ хамгийн эхэнд тавихыг хэлдэг
  • бие биенийхээ хэрэгцээг өөрийн хэрэгцээнээс дээгүүр тавих хайрын нэг хэлбэр юм

Хэнд аль үүрэг хариуцлага илүү тохирохыг олж мэдэхийн тулд

  • ялгаатай талаа ашиглан бие биедээ үйлчил
  • зарим нэг зүйл дээр санаачлагыг гартаа авч удирд
  • зарим зүйл дээр хосоо дэмж

Ингэж хайрлахын тулд маш идэвхтэйгээр нөгөө хүнийхээ төлөө өөрийгөө зориулах хэрэгтэй болно.

Хайраар дүүрэн гэрлэлтийн гол түлхүүр бол бие биедээ захирагдах явдал юм.

Гэрлэлтийн гэрээ

Гэрлэх үед байгуулдаг гэрээ бол бид хайраар бие биедээ өөрийгөө зориулна гэдэг шийдвэр юм, мөн энэ шийдвэрээ өдөр бүр батжуулж амьдарна гэдэг шийдвэр юм.

Хэнийг ч тойрдоггүй зовлон бэрхшээлийн дундуур гэрлэлтийн гэрээ маань л биднийг хамтад нь үлдээдэг.

Гэрлэлтийн тангараг нь бидэнд гүн гүнзгий итгэлийг мэдрүүлж, бие биенийхээ өмнө нээлттэй сул дорой байх боломжтой аюулгүй орон зайг бий болгож өгдөг

  • хосдоо байгаагаараа танигдах (сайтар нууж чаддаг хэсгүүдээ хүртэл илчлэн харуулах) болоод дотно байдлыг бий болгох итгэлийг өгдөг
  • гэрлэлтийн амлалт нь хос маань миний төлөө хийж болох зүйлсийг биш, харин би түүний төлөө юу хийж болох вэ гэдэгт төвлөрдөг 

Энэ төлөвлөгөөний тухай

The Pre-Marriage Course

Хүчирхэг гэрлэлт бол зүгээр л автоматаар бий болчихдог зүйл биш юм. Таныг насан туршид үргэлжлэх эрүүл бөгөөд хүчирхэг гэрлэлтийг бий болгоход шаардагдах зөв хандлага, үнэ цэнэ болон зуршлуудыг олж мэднэ гэж бид найдаж байна. The Marriage Book-ийн зохиолчид болох Ники Ли, Сила Ли нарын бүтээсэн "Гэрлэлтийн Өмнөх Сургалт"-аас энэхүү 5 өдрийн төлөвлөгөөг боловсруулсан болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Альфад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://mongolia.alpha.org/the-marriage-courses/

Холбоотой төлөвлөгөө