Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Залбирлынхаа цагаар та хамгийн сүүлд хэзээ өвдөг сөгдөн суусан бэ? Магадгүй энэ нь сонин, бага зэрэг тухгүй санагдаж болох ч зүгээр л туршаад үзээрэй!
Таны биеийн байрлал дахь энэхүү өөрчлөлт нь сүнслэг байдлыг тань урамшуулж, мэдээлэл өгөхөд хэрхэн тус болохыг харна уу.
Биднийг өөрчлөхөд залбирлын зорилго оршдог. Бурханы өмнө магтан хүндлэх, гайхширах, бууж өгөх мөн гараа дэлгэх байршилд ороход залбирал бидэнд туслах зорилготой. Энэ бүх байршлууд нь нэг удаа хийгээд болчихдог зүйл биш гэдгийг санах нь үнэхээр чухал, бууж өгөх ч мөн адил. Бурханы өмнө бид зүрх, гар, зуршлуудаа байнга өөрчлөх шаардлагатай.
Хамтдаа залбирцгаая.
Эзэн Есүс ээ, миний ертөнц ихэнхдээ Таныг эсвэл Таны надад өгсөн хүмүүсийг гэхээс илүү өөрөө өөрийгөө гэсэн байдгийг би улайж байна. Бусдын ашиг сонирхлыг харах нь хүч сорьсон зүйл ба үүнээс илүүтэйгээр зөвхөн өөрийнхийгөө эрж хайх нь хамаагүй амархан байдаг. Гэхдээ соёлынхоо эсрэгээр амьдрахыг Та биднээс хүсдэг бөгөөд Та бидэнд Өөрийнхөө үлгэрлэн харуулаагүй зүйлийг хий гэж хэзээ ч шаарддаггүй.
Есүс ээ, Та энэ дэлхий дээр махан биеэр ирсэнд талархъя. Дэлхийн эмх замбараагүй, эмтэрсэн нөхцөлд ч бидэнтэй хамт байхыг сонгосонд талархъя. Та зарцын дүр төрхийг авч бидэнд үлгэр жишээ үзүүлсэнд баярлалаа.
Есүсээ, бууж өгөх ба даруу байх хэрэгцээтэй зүйлсийг Та надад илчлэн харуулна уу? Бусадтай хамт байх, тэдэнд үйлчлэх, тэдний эрх ашгийг эрж хайхад Та намайг урьж буй зүйлсэд нүдийг минь Та нээж өгнө үү?
Есүс ээ, Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрөх тэр өдрийг би тэсэн ядан хүлээж байна.
Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.
More