Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Өнөөдөр, бууж өгөх төлөвт ороход тань тус болох дуу сонсоно уу.
Үргэлж бидний өмнө алхан мөн бидэнтэй хамт байхыг сонгодог Есүсийн өмнө өвдөг сөгдөн ирээд, зүрх сэтгэлээ даруу болгон бууж өгөхийг сануулах, өөрийнхөө дуртай Христ мэндэлсэн баярын дууны үгсийг сонсогтун.
Сонсож байхдаа бие тань ямар байршилд байгаад онцгойгоор анхаарал хандуулаарай.
Зүрхнийхээ байршил эсвэл дууны үгсийн хэмнэлийн алийг нь дагах боломжийг та бие махбоддоо олгож байна вэ? Сонсож байхдаа бууж өгөх байршилд байсаар байх боломжийг өөртөө зөвшөөрөхийг хичээ.
Санал болгох дуу хэрэгтэй бол дараах дуунуудыг сонсоод үзээрэй:
- Эми Грант (Amy Grant)-ын Breath of Heaven
- For King and Country-гийн Little Drummer Boy
Тунгаан бодохуй:
- Таны сонгосон дуунуудын үгс өнөөдөр юуг өгүүлж байна вэ?
Өнөөдөр, Бурханыг магтах магтаалаа Түүнд бууж өгөх өргөл болгогтун.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.
More