Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 21 дахь өдөр

Бууж өгөх нь хийсвэр ойлголт мэт байж болох талтай; тиймээс л хэрэгжүүлцгээе.

Есүсийн үлгэр жишээг дагаж, ирэх долоо хоногт бусдад үйлчлэх, хамт байх арга замуудыг төлөвлөөрэй.

Таны тав тухтай бүсээс гадуурх зүйл байсан ч гэсэн ямар нэг зүйл хийгээрэй.

Таны хүрээлэлд хамааралтай чухал асуудалтай холбоотой тайван жагсаал, цугларалт эсвэл сэргээлт болох гэж байгаа бол та нэгдэх боломжтой байж болох юм.

Таны сүм цуглаанаас таны хүрээлэл, нийгэмд тогтмол хийдэг үйлчлэл байгаа бол та түүнд нэгдэж болох юм.

Магадгүй бүдчин яваа хэн нэгэнд хоол өгөх, түүнийг зочлох, эсвэл бэлэг өгөх зэргээр бодит дэмжлэг үзүүлж болох юм.

Таныг бууж өгөн практик үйлдлүүдийг хийх үед Бурхан танаар дамжуулан алдарших болтугай.

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV