Ефес 3:4-16

Ефес 3:4-16 АБ2013

Та нар түүнийг уншаад, Христийн нууцын талаарх ойлголтыг минь мэдэж чадна. Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэнээр харийнхан энэхүү биеийн хамтран өвлөгчид ба хам бие болох агаад сайнмэдээгээр дамжин Христ Есүс дэх амлалтын хамаатан болжээ. Хүчнийхээ үйлдлээр надад өгсөн, Бурханы нигүүлслийн бэлгийн дагуу би энэ сайнмэдээний үйлчлэгч болсон. Бүх ариун хүний хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн яндашгүй баялгийг харийнханд тунхаглаж, бүх юмсыг бүтээсэн Бурханы дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэл нь юу болохыг [бүгдэд] тодруулахын тулд байлаа. Ингэснээр эдүгээ чуулганаар дамжин тэнгэрлэг оршихуй дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд Бурханы олон мэргэн ухаан мэдэгдэх юм. Бидний Эзэн Христ Есүсийн дотор үйлдсэн мөнхийн зорилгын дагуу Тэр ингэсэн ажээ. Христ дэх итгэлээрээ бид Бурханд зоригтой бөгөөд баттайгаар очдог. Тиймээс би та нараас гуйя. Та нарын төлөөх зовлон шаналлаас минь болж зүрх бүү алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ. Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж, тэнгэр болон газар дахь бүхэл овог отгийг нэрлэдэг Түүнд залбирч байна. Тэрээр Өөрийн алдрын баялгийн дагуу, Сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай.