Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 18 дахь өдөр

Христ мэндэлсэн баяр бол Есүс энэ дэлхий дээр төрснийг тэмдэглэдэг баяр мөн. Тэр хүний биеэр төрж, Бурханаас таслагдсан бидэнтэй хамт байж, бие махбодын авралыг бидэнд өгөхөөр ирсэн Түүний сонголтыг тэмдэглэх баяр юм. 

Филиппойчуудад хандан бичсэн захидалдаа Паул, даруу байдал ба дахин төрөлтөөр дамжуулан "боолын дүрийг авах" Христийнхтэй адил бодол санаатай байхад биднийг урьдаг.

Библийн Мессеж орчуулгад үүнийг дараах байдлаар орчуулжээ: "Үг Өөрөө бие ба цуснаас бүрдсэн хүн болж, хөрш минь болон нүүж иржээ" (Иохан 1:14).

Бусдад ойр байн тэдэнд үйлчилж мөн тэдэнтэй хамт байх нь чухал болохыг Есүсээс бид олж харах боломжтой. "Хамт байх байдал нь холбоо тасарсан байдлыг төгсгөл болгодог" гэж зохиолч Анн Воскамп хэлсэн байдаг.

Дэлхий Бурханаас холбоо тасарсан байдалтай байхад Есүсийн бидэнд үзүүлсэн амьд жишээ бол хөршүүдтэйгээ хамт байх, бидэнтэй огт адилхан биш хүмүүстэй хамт байх, зовлон эдэлж буй хүмүүстэй хамт байх, төөрсөн ба нийгэмд хамгийн сүүлчийн байр суурийг эзэлдэг хүмүүстэй ч мөн хамт байх зэрэг байв. 

Есүс Өөртөө байгаа бүхнээ энэ бүхэнд зориулжээ. Тэр зүгээр хойш суугаад бусдаар хүнд ажлыг хийлгээгүй, Тэр зүгээр л нэг хол хөндий Аврагч биш. Есүсийн хувьд боолын дүрийг авах гэдэг бол бидэнтэй хамт байж, харилцаанд бүрэн орохыг хэлдэг.

Тунгаан бодохуй:

  • "Амьд жишээ болох" гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?
  • Энэ үед мөн ирэх жилд өөрийн эргэн тойронд амьд жишээ үзүүлэх ямар боломжууд танд байна вэ?

Боолын гол байр суурь нь бусадтай хамт байх аж. Өнөөдөр та өөрийн оршихуйдаа Христийн хайраар дүүргэгдэж, холбоо тасарсан байдлыг төгсгөх боломжийг олгогтун.

Ѳдѳр 17Ѳдѳр 19

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV