Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 6 дахь өдөр

"Өдөр 6: Дээгүүр Өнгөрөх баяр" Дээгүүр Өнгөрөх баярыг тайлбарлах үед Израйл Египетээс ба боолчлолоос гарч эхлэсэн бөгөөд энэ нь маш олон арга замаар Хуучин гэрээний гол түүх болдог. Энэ нь Бурханы хүмүүст хандан төгс төгөлдрөөр хэлэгдэхийн тулд өгөгдсөн. Нөгөөтэйгүүр, Бурханы оролцоо бас хамгаалалтгүйгээр бид бусад бүх л хүмүүсийн нэгэн адил Бурханы шүүлт ба шийтгэлийг хүлээн авах зохистой тэрслэгчдийн нэг хэсэг гэдгийг бидэнд сануулдаг. Тэр нь хүн болохынхоо хувьд хэн болохын салшгүй нэг хэсэг байдаг бөгөөд үүнгүйгээр бид Бурханы өмнө бас бусдын өмнө даруу байж чадахгүй. Нөгөөтэйгүүр, Бурханы биднээс хүсдэг хамгийн гол зүйл бол итгэл гэдгийг сануулдаг. Тэр бол өршөөнгүй бөгөөд биднийг хайрлан халамжлагч гэдэгт биднийг итгээсэй гэж Тэрээр хүсдэг. Тэрээр биднийг яллахыг бус аврахыг хүсдэг гэдэгт биднийг итгээсэй гэж Тэрээр хүсдэг. Тиймээс Есүс энэ дэлхийд хүний биеээр ирсэн юм. Мөн Тэрээр биднийг өөрсдийн Түүнд итгэх итгэлээ харуулахуйц дуулгавартай байдлын дагуу амьдраасай гэж хүсдэг– энэ нь Израилчуудын адилаар цусыг хаалганыхаа дээр түрхэх, Дээгүүр Өнгөрөх Баярын зоогийг барих, эсвэл Эзэний зоогийг барих үедээ биднийг аварсан Есүсийн үхлийг дурсан санах, мөн уучилсан бас өгөөмөр амьдралаар амьдрахыг хэлдэг. Таны амьдрал ийм даруу байдал ба итгэлийг харуулж чадаж байна уу? Хэрэв чадахгүй байгаа бол, яагаад үгүй гэж? Залбирал Эзэн Есүс, таны өршөөл надад ямар их хэрэгтэй болохыг надад гүнээр ухааруулж бас амьдралдаа даруу байдал ба дуулгавартай итгэлийг Таниас би олж авдаг болохыг ойлгуулж өгөөч. Христийн Нэрээр залбиран гуйлаа, Амен. Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.
Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигү...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна