Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 11 дахь өдөр

"Өдөр 11: Хүү" Мацаг гэдэг нь гэмшил ба дарууслын үе буюу бидний хэлж сурснаар төрөлхийн гэмт чанар ба мөхөс байдал дээр бидний Хаан Бурханы төгс төгөлдөр, цог жавхлангийн гэрэл тусах цаг юм. Дуулал 2-р бүлгийг "сүрлэг Дуулал" гэж ихэнх маань хэлдэг бөгөөд энэ нь Бурханы хаан чанарыг тодотгож өгдөг. Дуулал эхлэхдээ асуултаар эхэлж түүндээ хариулт өгдөг бөгөөд үнэн Хааны эсрэг хуйвалдан буй хаад ба улс үндэстнүүдийн хүсэл бол Бурханы дуулгыг зайлуулах буюу бослогыг эхлүүлж байгаад нь хариулт өгдөг тухай бий. "Тэнгэрт залрагч инээж байна" гэсэн нь доог тохуу хийсэн инээд байсан бөгөөд доромжлогдохгүй байх Тэр нэгнийг доог тохуу хийж байгааг тодотгосон. Энэ нь доог тохуу төдий байгаагүй, харин үйлдэл байсан. Эзэн Өөрийнхөө Хүүд, жинхэнэ үнэн Хаан, Давид болон түүний бүх л үр удмаас гарах ёстой байсан Тэр нэгэн мөн үйлдэгдэх бүхнийг хамааруулан тайлбарласан. Бүх л зүйл Түүнийх бөгөөд Тэрээр бүх л худал хуурмаг хаадыг болон улс үндэстнүүдийг захирдаг ба тэдний урвагч зан чанар нь ухаангүй төдийгүй аюултай юм. Үзэл бодлын зөрөөтэй бас ёжтой шүлэглэсэн дүрслэл болох "ваарчин" (Исаиа 45:9) нь тэдний амьдралыг хагарсан ваар мэт хагалах бөгөөд, улмаар тэднийг хөл доороо дэвслэн яваандаа хэрэгцээгүй— газар хэвтэх хог болгох болно. Энэ дуулал нь шүүлтийхээ хувьд гуниглал төрүүлэх хэдий ч гайхалтай найдварыг бас өгч байдаг. Энэ нь эцсийн бас цор ганц үнэн зөвт Хаан болох үнэн тэнгэрлэг Хүү, Эцгийгээ төгсөөр дуулгавартайгаар дагасан бас биднийг чөлөөлөхийн тулд гэмийн дөнгийг тас татсан Тэр Нэгэн рүү биднийг урагшаа чиглүүлдэг. Учир нь Христ энэ дэлхий дээрх Өөрийнхөө үйлийг гүйцэлдүүлсэн учраас, Тэрээр "Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн." хэмээн хэлэх бүрэн чадвартай (Maтай 28:18). "Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав" хэмээн (Еврей 1:3)-т дурдсан Нэгэн бол Тэр юм. Залбирал Бидний Хаан ба Аав аа, Таны оршин буй газарт сүр жавхлан ба төгс төгөлдөр байдал оршин байдаг. Таны алдрыг цацруулагч бас бидний төлөө Зуучлагч, биднийг Өмгөөлөгч, биднийг бүхий л үнэнд дагуулахаар Ариун Сүнсийг бидэнд илгээгч Хүүгээ өгсөнд тань талархъя. Христийн нэрээр залбирлаа, Амен. Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.
Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигү...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна