Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 10 дахь өдөр

"Өдөр 10: Хаан" Хүмүүс Есүсийг янз янзаар авч үздэг. Хамгийн түгээмэл хоёр ойлголтууд бол тэр ухаалаг багш эсвэл гайхамшигт үлгэр жишээ. Гэвч Шинэ гэрээнд хамгийн ихээр дурдагдсан энэхүү хэсэгт Есүсийн үүргүүдээс хоёрыг дурьдсан байдаг— Тахилч бас Хаан. Дуулал 110-р бүлэг дэхь Хаан бол хэмжээлшгүй хүч чадал ба сүр жавхлантай Нэгэн. Тэрээр хамгийн дээд эрх мэдлийн суудал болох Бурханы баруун гарт залардаг. Тэрээр дайснуудаа захирах бас Өөрийн ард түмнээ сайн дураараа өөрсдийгөө өргөтөл захирах нь баталгаатай. Тэрээр хаадыг бут цохин бас үндэстнүүдийн дундахыг шүүдэг. Тэрээр өндөрт өргөмжилөгдсөн бөгөөд бүх л дайснуудыгаа баттай захирсан. Есүс үхлээс амилж тэнгэрийн улсад одох үед, Бурхан Түүнийг байсан газарт нь эргүүлэн Өөрийн баруун гарт залсан. Түүний амилалт нь Бурханы Хүү болохынхоо хувьд хийгээд бүх бүтээлүүдийн зөвт Хаан болохынхоо хувьд Тэрээр хаан ширээнд Залрагч гэдгийг тус бүр батлан харуулж байгаа аж. Тэрээр гэм нүглийн хүч ба үхлийг ялсан бөгөөд Тэр хаанчлагч Хаан болохоо харуулсан юм. Энэ нь бид бүхнийг бүхий л муу болоод зүсэн бүрийн бузармаг зүйлээс хамгаалах хүч чадал эрх мэдэл Есүст буй бөгөөд Тэрээр бидний чин үнэн сэтгэл, шудрагыг хүртэх зохистой Нэгэн юм. Есүс бол Тахилч Хаан гэж дуулал номд хэлсэн бий. Тахилчид хүмүүсийн залбирал ба өргөлүүдийг дээш нь соёрхдог. Харин Есүс бол бусад олон тахилч нараас хавьгүй илүү нэгэн гэгдэх Мэлхицэдэхээс агуу мөнхийн Тахилч юм. Есүс нь бидний гэм нүглийн төгс золиос болсон бөгөөд үргэлжлүүлэн зуучлан залбирсаар байдаг. Тэр биднийг ариун өмсгөлдөө хучсан бөгөөд Түүгээр бид Бурхантай ойртох боломжтой билээ. Залбирал Аав аа,Та Есүсийг үхлээс амилуулж Өөрийнхөө баруун гар талдаа залруулж, бүхий л нэрнээс дээгүүрх эрх мэдэл хүч чадлыг Түүнд соёрхсон нь энэ үед төдийгүй ирэх үеүүдийн төлөө үүнийг хийсэнд Танд баярлалаа. Өдөр бүр бид Түүнд Хаан ба бидний Тахилч хэмээн итгэхэд туслаарай. Христийн нэрээр залбирлаа, Амэн. Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.

Бичээс

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигү...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна