Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 1 дахь өдөр

"Өдөр 1: Тоос шороо" Эхлэл 3-р бүлэгт бид Хараагч Бурханыг хардаг! Тэрээр Адам ба Евагийн дуулгаваргүй байдал болон могойн урвалтанд шийдвэртэйгээр хариулдаг. Хараал болон шүүлт бүрт ял сонсгохтой хамт, хүчингүй болголт эсвэл Бурханы өршөөнгүй бүтээлч ажлийн өөрчлөлт явж байдаг. Тоос шорооноос бүтээгдсэн Адам, тоос шороондоо эргэн очих хувь заяатай болсон. Адамаас бүтээгдсэн Ева, түүний захиргаан доор байх болсон. Ямар ч зэрлэг амьтдаас хамаагүй илүү ов мэхтэй могой, доромжлогдон, хэвлийгээрээ мөлхөн, тоос шороог одоо идэх болсон. Энэ бүлгээс бид гэм нүгэл бүх л бүтээлд нөлөө үзүүлсэн болохыг хардаг. Энэ текст нь гэмийг ажиглан харах хүслийг төрүүлдэг. Бурхан гэмд хөнгөнөөр ханддаггүй. Энэ дэлхийд гэмийн хамт үхэл, бас бүх л төрлийн гашуудал, зовлон, гуниг ирсэн. Гэвч Паул, Галат 3:13- т хэлсэнчлэн, "Христ бидний төлөө хараал болсноороо биднийг Хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдөгч хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг", хамгийн адгийн хараал нь хэдэн зууны дараа огт өөр хүмүүс дээр буух болно. Хүн төрөлхтнийг аврахын төлөө Есүс хараалыг Өөр дээрээ үүрсэн. Залбирал Хайртай Эцэг минь, Та бол шүүлч бас муу ёрын бүхнийг шийтгэдэг ариунаас ариун Бурхан учраас Та миний хийсэн гэм бүрийг хөнгөнөөр авч үздэггүйг тань би мэднэ. Гэвч надад ирэх байсан тэр хараалыг Хүүдээ тохоохоор шийдвэртэйгээр гаргасан төлөвлөгөөн дэхь өршөөл ба мэргэн оюун ухааны тань төлөө би талархъя. Христийн нэрээр залбирлаа, Амен. Redeemer Presbyterian Church-д зохиогчийн эрх 2012 онд олгогдсон болно.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигү...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна