Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 13 дахь өдөр

"Өдөр 13: Доромжлол" Давид асуудал дундаа живж байгаа (эшлэл 1-3). Тэрээр гэр бүл болон найз нөхдөөсөө хаягдсан ганцаардмал зовлон дундаа гашуудан уйлж байгаа (эшлэл 4) мөн дайснуудынхаа эсрэг ганцаар зогсож байгаа (эшлэл 8). Түүний нэр хүнд навс унасан. Гудамж талбайд нэр нь цуурайтаж байсан аварга, одоо дэн буудлуудад бусдын элэг доог болж байсан (эшлэл 12). Израйлийн аврагч аврал эрэн уйлан хашхирч байгаа ч хариу огт сонсоогүй (эшлэл 3). Бидний нэр төр унах үед бидний эдлэдэг зовлон үнэхээр шаналгаатай. Гэр бүлийнхээ нэрийг өндөрт өргөх ёстой гэсэн соёл уламжлалаас бид гаралтай байна уу эсвэл өөрөө өөрийнхөө нэр төрийг олж авдаг гэсэн хувиа бодогч үзэлтэй байна уу хамаагүй тэр нэр бол биднийг дүгнэдэг зүйл. Нэр төрөө алдвал бидний хэн болох талаархи асуудал маань хямардаг. Нэр төр маань гутаагдах үед бид ямар хариу үйлдэл хийхээр соригддог вэ? Бид дутагдлаа хаацайлдаг уу? Бид бэрхшээлдээ бууж өгдөг үү? Төгс байдлын найдваргүй эрэлдээ бид өөрсдийгөө (болон бусдыг) солиоруулдог уу? Давид арай өөр замаар замнасан. Зовлонтой үедээ ч, Давид өөртөө анхаарал хандуулаагүй. Тэрээр өөрийгөө хүндлүүлэх дээр санаа зовоогүй. Түүний хүсэл тэмүүлэл нь Бурханы өргөөний төлөө байсан. Тэрээр үүнд л хамаг цагаа зарцуулдаг байсан (эшлэл 9). Өөрийхөө гэм бурууг чин сэтгэлээсээ гэмшин, өөрийнх нь мунхаглалаас болж Израйлийн Бурхан эсвэл Түүнийг гэж амьдардаг хүмүүсийн нэрийг гутааж хөндлөнгөөс хор хөнөөл учруулахгүй байхын төлөө тэрээр залбирдаг байсан (эшлэл 5-6). Давид өөрийн давж заалдалтыг зоригтойгоор өөрийнхөө хүсэлтийг өөрийн шударга бас бүхнийг мэдэгч Эзэнийхээ итгэмжтэй байдал болон хувирашгүй хайртай холбон мэдүүлсэн (эшлэл 13). Товчоор бол, тэрээр өөрийгөө Бурханы сайн нэрэнд байрлуулсан. Олон жилийн дараа, Давидийн Хүү хэмээх Нэгэн Алгасалаар Иерусалим дахь Эзэний өргөөнд нэвтрэн орж, наймаа худалдаа хийгчдийг болон мөнгө хүүлэгчдийг хөөж гаргасан. Шавь нар нь “Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгих болно” гэж бичигдсэн байдгийг санацгаав (Иохан 2:17). Энэ нь төсөөлөхөд ч хамгийн хэцүү нэр хүндийн уналтийг дээд цэгт нь хүргэхүйц үйл явдлын очийг асаасан. Энэ дэлхийг Бүтээгч, загалмай дээр гэмт хэрэгтний адилаар доромжлогдон, дайснуудынхаа төлөө залбирч, Өөрийн сайн нэрийн бүх л давуу талуудыг тэдэнд өргөсөн. Есүсээр дамжуулан бид хэзээ ч унашгүй мөнхийн нэр хүндийг өвлөж авдаг. Залбирал Эзэн Есүс Христ, Давидын Хүү, Бурханы Хүү, бид өөрсөддөө сайн нэр хүндийг олж авахын тулд маш ихээр хичээж, бидэнд Таны өгсөн тэр Нэрийг тийм ч ихээр хайхрахгүй байсныхаа төлөө гэмшиж байна. Бүх нэрээс хамгийн дээд Нэр болсон Та, Өөрийгөө ямар ч нэр хүндгүй болгосон. Та Өөрийгөө даруу болгон, боолын нэг болж, Таны алдар цолоо өргөсөн тэдгээр хүмүүсийн ширүүн доромжлолыг Та тэсвэрлэсэн. Туйлын солилцоогоор дамжуулан, Та Өөрийнхөө Нэрийг бидний духан дээр бичиж, бас бидний нэрийг арилашгүйгээр, Өөрийнхөө Амийн номонд бичиж үлдээсэн. Таны өргөмжлөлийг даруугаар хүлээн авахад шаардлагатай мэргэн оюун ухаан болон итгэлийг бидэнд өгөөч. Ариун Сүнсээр ба үгээрээ дамжуулан хамтдаа тэрхүү Нэр рүү өсөхийг бас тэгснээрээ энэхүү Нэртэй хамааралтай онцлог шинж чанаруудыг тусган эхлэхийг бидэнд заагаач. Таны хаанчлалын төлөө, Таны сүр хүчээр, Таны алдрын төлөө залбирлаа, Амен. Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.
Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигү...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна