Төлөвлөгөөний мэдээлэл

Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

In Our Place: Lenten Devotions

14-с 14 дахь өдөр

Та ч бас амьдрах болно! Бид бүгд амьдралдаа тогтвортой байдлыг хүсдэг. Бид бүгд бүх зүйл байгаа тэр хэвээрээ, хийж болохоор тийм л байх болно гэж бодох дуртай. Бид бүгд замбараагүйдэлд хүргэх өөрчлөлтөөс айдаг--цомхотголд орох эсвэл ажлаас халагдах, автомашины ослоос үүдсэн гэмтэлээс болж хохирох, ямар нэгэн өвчнөөр эмнэлэгт хэвтэх гэх мэт. Үүнээс ч аймаар нь-- хөгшчүүдийн асрамжийн газар амьдрах, буяны эмнэлэгт нүүхээс бид айдаг. Мартагийн айдас биелэлээ олсон--Эдгээгч Есүс Бетанид түүний өвчтэй ах Лазарийг аврахад хэт оройтож ирсэн. “Марта Есүст хандан ‘Эзэн, Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан.’ . . . Есүс түүнд, ‘ Чиний ах амилна ’ ” гэж хэлсэн (Иохан 11:21-23). Энэ нь үхэх гэж буй мөнхийн нэгэн нөгөөдөө хэлж буй үгс. Гэвч эдгээр үгс нь Эзэн Есүс ба гэм нүгэл, өвчин, үхэл болон тамыг даван Туулагчаас гарсан үгс юм. Түүний дахин амилалт түүнд үхлийг ялах хүч чадал болон эрх мэдлийг өгдөг. Тэрээр энэ хүч чадлаа Лазарын бунхан дээр очоод гараад ир, амьдар хэмээн үхсэн хүнд тушааснаараа харуулсан. Тэр үхсэн хүнийг амь оруулсан нь Есүсийн дэлхийн төгсгөлд хийх зүйлийн нэгхэн хэсгийг харуулсан үйлдэл юм. Есүс Христийн дахин амилалт нь хамгийн гүн дэхь айдсыг минь ч тайтгаруулдаг. Есүс Христийн дахин амилалт нь таны гэмийн уучлалын баталгаа мөн. Есүст итгэгч хэн ч яллагдахгүй. Есүс Христийн дахин амилалт нь таныг ямар ч ялгүй болохыг баталгаажуулдаг. Тэр бол амьд. Та ч мөн амьдрах болно.
Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

In Our Place: Lenten Devotions

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна