Төлөвлөгөөний мэдээлэл

Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

In Our Place: Lenten Devotions

14-с 12 дахь өдөр

Та бол мөнхийн Хүн болохынхоо хувьд чухал зүйлүүдэд бид огт эргэлздэггүй, тийм биш гэж үү? Та машинаараа давхиж байгаад гэнэт тод улаан тормозны гэрлийг хараад "Өнөөдөр үрэлтийн хүчийг туршиж үздэг юм билүү?" гэсэн бодол таньд ерөөсөө ч төрдөггүй. Тормоз дээр та аль болох чанга гишгэдэг. Эсвэл та өглөө босоод "Дэлхийн татах хүч өнөөдөр татахаа болиод би аажмаар сансар огторгуй руу нисэх боловуу? " гэж боддоггүй. Гадаа гудамжны зам дээр гишгээд таны хөл газарт наалдана гэдэгт итгэдэг. Бидний амьдралыг тогтоон барьж байдаг дэлхийн зарчимд бид бага анхаарал хандуулах гээд байдаг. Гэвч хэрвээ Дахин амилалт огт болоогүй бол яах байсан бол? Хэрэв Христ дахин амилаагүй байсан бол таны Христ итгэлийн талаархи мэддэг бүхэн чинь шуурган дахь суурьгүй байшингийн адил нуран унах болно. Хэрэв Христ дахин амилаагүй байсан бол хамгийн аймар зүйл болох: Таны гэм нүглүүд уучилагдахгүй үлдэж мөн тэдгээрийнхээ төлөө та шүүгдэх байсан. Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно, гэж Паул хэлсэн. Гэхдээ дараах зүйлийг ойлго: Библид, " Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн " (1 Коринт 15:20). Есүс Христ бол анхны дахин амилсан Эзэн. Тэр сүнс болон махан биеээрээ булшнаас гарч ирсэн учраас, та бид мөнхийнх. Түүний дахин амилалт таны уучлалтыг баталгаажуулдаг. Түүний дахин амилалт таны амилалтыг баталгаажуулдаг.
Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

In Our Place: Lenten Devotions

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна