Төлөвлөгөөний мэдээлэл

Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

In Our Place: Lenten Devotions

14-с 7 дахь өдөр

Даруу алдар цуу Хүүхдүүдийн хамгийн түрүүнд дурладаг Есүсийн тухай түүхүүдийн нэг бол түүний хүч чадлын түүхүүд байх. Тэр бол үнэхээр гайхамшгийг үйлдэгч! Тэнгис далайг Эзэгнэгч, шуургыг намдаагч, өвчин зовлонг дийлэгч, муу ёрын сүнснүүдийг ялагч, үхэгсдийг амилуулагч--түүнд хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Тэр бол Бэтмэн эсвэл Супермэнээс ч гайхалтай жинхэнэ супер баатар. Том болох тусмаа та Есүсийн даруу үйлчлэлээс гарсан түүний үйл хэргүүдэд улам илүүгээр талархах болно. Бичээс дотроос хамгийн хүч чадалтай түүхүүдийн нэг бол Ариун Пүрэв гаригийн орой болсон түүх юм. Цовдлогдохоосоо хэдхэн цагийн өмнө тэрээр өөрийн шавь нартаа үйлчлэгч удирдагч ямар байх талаархи мартагдахааргүй хичээлийг зааж өгсөн. Дагалдагч бүрийн өмнө өвдөг сөгдөн, тэрээр савтай ус болон алчуур авч улмаар тэдний хөлийг угаасан. "Би та нарт юу хийж өгснийг мэдэж байна уу? ... Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой" (Иохан 13:12, 14). Үйлчлэл ба зовлон эдлэснээрээ Есүс биднийг гэмээс маань аварсан юм. Түүний даруугаар үйлчилсэн үлгэр жишээ нь бидний хандлагийг өдөр бүр ямар байгааг харуулж бас урам өгч байдаг. Таны эргэн тойронд буй хүмүүс таныг заримдаа зөрүүд, бардам, эсвэл их зантай харагдаж бас аашилдаг гэж хэлэх болов уу? Та автоматаар өөрийнхөө тохь тух, өөрийнхөө хүсэл сонирхол, өөрийнхөө таашаалд бүхнийг нийцүүлэхийг хичээдэг үү? Хөл -угаах даруу үйлдлийг та хийж чадах уу? Гурван үлгэр жишээ болохуйц зүйлийг жагсаан бичээд өнөөдөр тэдгээрийгээ үйлдээрэй.
Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

In Our Place: Lenten Devotions

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна