Төлөвлөгөөний мэдээлэл

Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

In Our Place: Lenten Devotions

14-с 13 дахь өдөр

Том асуудал Гайхамшигт Египетийн пирамид нь фараонуудын бунханд зориулагдан баригдсан: Хосер, Куфу, болон Кафра нарын биеүүдийг болгоомжтойгоор занданшуулж даавуугаар ороогоод тэнд оршуулсан байдаг. Өнөөдөр оршуулгийн танхим гэсэн хэдий ч хоосон. Есүс Христ хамгийн адгийн гэмт хэрэгтэн мэт шийтгэгдсэн хэдий ч, яг л хан хүү шиг шинэ зассан хадан булшинд оршуулагдсан. Түүний бунхан бас хоосон хэдий ч, тэс ондоо шалтгааны улмаас тэр юм. Булшны тонуулчид фараонуудын булшийг тоносон. Есүс булшнаасаа амьдаар алхан гарсан юм. Христчин бус хүмүүс Дахин Амилалтын түүхэнд итгэдэггүй гэж та боддог байж болох юм. Гэвч хичнээн олон Христчин номлогчид Христийн дахин амилсан нь амь оруулахаас өөр зүйл байсан талаархи сургаалийг зааж байгааг мэдээд та бараг итгэхгүй байх. Үнэндээ, бидний Аврагч үнэнээр сэрэхээргүйгээр нас барсан байсан. Зүрхний цохилт нь бүр мөсөн зогссон байсан. Амьсгаагүй. Тархи ажиллагаагүй болсон байсан. Харин одоо бидний Аврагч үнэхээр амьд оршин байгаа. Энэ нь үнэхээр анхаарал татахуйц том асуудал. Христ Есүсийн махан биеийн дахин амилалт нь Хүүгийнхээ бүхэл бүтэн амьдралын туршид хийсэн ажлыг нийтэд баталсан Эцгийн тамгалалт юм. "Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм" (1 Коринт 15:14). Хэрэв Христ махан биеээрээ үхсэн хэвээрээ байсан бол, та ч мөн адил гэм нүгэл дотроо үхсэн байх байсан. Таны гэм буруу авагдахгүй, таньд тохоостой байх байсан. Таны бие махбодь булшнаасаа гарч чадахгүй байсан. Гэвч Христ үхлээс амилуулагдсан. Тиймээс бидний итгэл найдвар ч бас дахин амилуулагдсан. "Махан биеийн дахин амилалтанд би итгэдэг" гэж бид итгэлийн тунхагтаа тунхагладаг. Та үүнд итгэдэг үү? Үүнд итгэдэг хүмүүс уучилагдсан бас мөнхөд оршигч.
Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

In Our Place: Lenten Devotions

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна