Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Өөрчлөлтийг хийхийн тулд Бурхан таныг бүтээсэн
Таны төсөөлж чадахаас ч хамаагүй давсан үйлчлэлд Бурхан таныг дууддаг. Энэ дэлхий дээр та өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахын тулд бүтээгдсэн.
Идэх, амьсгалах, зай бөглөх - зэргээр эх сурвалжуудыг хэрэглэхийн тулд л та бүтээгдээгүй. Амьдралаараа өөрчлөлтийг авч ирэхийн тулд Бурхан таныг бүтээжээ.
Библи дээр, "Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ." гэж хэлдэг. Эдгээр "сайн үйлс" бол таны энэ дэлхийд хийх үйлчлэл тань юм. Ямар нэгэн арга замаар та бусдад үйлчлэх үед үнэндээ Бурханд үйлчилж байгаа хэрэг юм.
Ихэнх хүмүүс энэ "тусгай ажлын" талаар бодох үедээ тэд пасторууд, санваартан, лам хуврагын талаар л боддог боловч Түүний гэр бүлийн гишүүн бүр үйлчлэлд зориулагдсан гэж Бурхан хэлдэг. Библи дээр үйлчлэгч, элчин сайд гэдэг үгс нь үйлчлэл, үйлчилгээтэй утга адилтай үгс аж. Хэрэв та христитгэлтэн хүн мөн бол та бол элчин сайд бөгөөд үйлчилж байх үедээ та бусдыг хөтлөн дагуулж байдаг аж.
Түүний нигүүлслийг хүлээн авах тэр л хоромд Бурхан яагаад биднийг тэр даруйд тэнгэрулс руу авч явдаггүй юм бол гэж та бодож байсан уу? Таныг аврагдсаны дараа Өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд Бурхан таныг ашиглахыг зорьдог. Өөрийнхөө чуулганд танд бэлтгэсэн Бурханы үйлчлэл бий бас энэ дэлхий дээр хийх үйлчлэл ч бий.
Түүнд үйлчлэх Бурханы дуудлагыг хүлээн авахаас таныг хойш нь татаж буй ямар нэгэн зүйл байна уу?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.
More
Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу
Холбоотой төлөвлөгөө

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний бизнес Бурханых

Бурханы дуу хоолойг сонсох нь

BibleProject | Topa

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах