Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Rick Warren's Daily Devotional

365-с 254 дахь өдөр

Үйлчлэх нь амьдралыг тань тодорхойлдог байх ёстой

Үйлчлэх нь цаг гаргах боломжтой үедээ хувиартаа нэмдэг зүйл биш. Энэ бол христитгэлт амьдралын гол цохилох зүрх нь юм. Есүс "үйлчлэхээр" бас "өгөхөөр" ирсэн - энэ хоёр үг ч бас энэ дэлхий дээрх амьдралыг тань тодорхойлдог байх ёстой.

Сүнслэг байдлын төлөвшил бол ганцаараа хүрэх зорилго биш болохыг Есүс заажээ. Төлөвшил нь үйлчлэлийн тулд аж! Улам илүүд суралцсаар байх нь хангалттай байдаггүй. Бид мэддэг зүйлийнхээ дагуу үйлдэн, итгэдэг гэж тунхаглах зүйлсээ ахин дахин хийсээр байх ёстой.

Гэсэн хэдий ч үйлчлэх бол төрөлхийн дур хүслээс маань эсрэг байдаг зүйл. Ихэндээ бид үйлчлэхээс илүү "бидэнд үйлчлэхэд" илүү сонирхолтой байдаг. Бид, "Үйлчлэх бас ивээл болох газрыг би хайж байна." биш "Хэрэгцээтэй маань нийцэж, намайг ивээдэг тийм чуулганыг би хайж байна" гэж хэлдэг.

Гэвч Христ дотор төлөвшиж эхлэх үедээ амьдралдаа төвлөрүүлэх анхаарал маань үйлчилсэн амьдралаар амьдрах руу улам ихээр шилжих ёстой. Төлөвшсөн Христийн дагалдагч хүн, "Хэн хэрэгцээг маань хангах вэ?" гэж асуухаа больж, "Хэний хэрэгцээг би хангаж чадах вэ?" гэж асууж эхэлдэг

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Rick Warren's Daily Devotional

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.

More

Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу