Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Зай барих үеүд
Нөхөрлөл тусгаарлалт ба дуу хураалтаар шалгагдах нь элбэг байдаг; бие махбодын хувьд тусгаарлагдах эсвэл ярих боломжгүй байх. Бурхантай харилцах харилцаанд та дандаа Түүнтэй ойр мэт мэдрээд байдаггүй.
Филип Яансей ухаалгаар ингэж хэлжээ, "Ямар ч харилцаанд ойр байх үе бас зай барих үе гэж байдаг ба Бурхантай харилцах харилцаа хэр дотно байхаас үл хамааран дүүжин нэг талаас нөгөө тал руу дүүжигнэх болно." (Үл үзэгдэх Бурханд хүрэх нь; Зондерван)
Нөхөрлөлөө бэхжүүлэхийн тулд Тэр таныг мартсан эсвэл орхисон мэт санагдахуйцаар сорих үе гэж байдаг. Загалмайн Гэгээн Иохан эдгээр өдрүүдийг сүнслэг байдлын хувьд хуурай, эргэлзээ ба "сүнсний хувьд харанхуй шөнө" мэт Бурханаас тусгаарлагдсан байдал гэж дурджээ.
Давид магадгүй хэнээс ч илүүтэйгээр Бурхантай ойр нэгэн байсан боловуу. "Зүрх сэтгэлийн минь дагуух хүн" гэж Бурхан түүнийг дуудах дуртай байв. (1 Самуел 13:14)
Гэсэн хэдий ч Давид Бурханы оршихуй үгүй байгаа талаар олонтаа гомдоллодог:
"ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсном бэ? Бэрх цагт Та яагаад нуугднам бэ?" (Дуулал 10:1)
"Бурхан минь, Бурхан минь, Юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, авралаас минь Юунд Та хол байна вэ?" (Дуулал 22:1)
"Хүч чадлын минь Бурхан Та билээ. Юунд Та намайг орхисон бэ? Юунд би дайсны дарангуйллаас болж Гашуудан явна вэ?" (Дуулал 43:2)
Мэдээж Бурхан Давидыг орхиогүй ба Тэр таныг орхидоггүй.

Энэ төлөвлөгөөний тухай

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.
More
Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу
Холбоотой төлөвлөгөө

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний бизнес Бурханых

Бурханы дуу хоолойг сонсох нь

BibleProject | Topa

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах