Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Rick Warren's Daily Devotional

365-с 251 дахь өдөр

Бурхан таныг цоо шинэ нэгэн болгодог

Та өмнө нь байсан тэр чигээрээ байх шаардлагагүй! Өөрчлөлт ирэх үедээ бид цоо шинэ бие хүнийг олж авдаг. Эхлэл номон дахь Иаковыг харцгаая. Иаков зальжин зан чанараа хүлээн зөвшөөрөх үед Бурхан түүнд цоо шинэ бие хүнийг өгчээ.

Гурван зүйл болохыг нь анзаарагтун -

Бурхан Иаковт цоо шинэ нэрийг өгсөн. (Эхлэл 32:28) Үндсэндээ, "Чамайг алдаа гаргасныг чинь Би мэднэ; хуйвилдагч нэгэн гэдгийг чинь Би мэднэ, гэхдээ Би чамайг ханхүү гэж харж байна. Бүхий л сэтгэл хөдлөлийн асуудлуудын чинь, итгэлгүй байдлуудын чинь, өөр хэний ч мэдээсэй гэж үл хүсэх бүхий л зүйлийн чинь дор ханхүүг Би олж харж байна." гэж Бурхан хэлдэг. Өнөөдөр бидний ихэнхэд маань хандан Бурхан, "Бүхий л гэм, асуудлын чинь дор Би ханхүү/гүнжийг харж байна. Чи агуу нэгэн болох боломжтой. Миний чамайг хэн байлгахаар бүтээсэн тэр нэгэн нь чи байх боломжтой." гэж хэлж байна.

Бурхан Иаковыг/ Израилийг ерөөжээ. (Эхлэл 32:29) Зүрхнийхээ гүнд бид Бурханы ерөөлийг асар ихээр хүсэж байдаг. Хэрэв бид Бурханы ерөөлийг олж авахыг хүсэж байгаа бол биднээс Бурханы хийхийг шаардах тэр алхамуудыг хийх ёстой.

Бурхан Иаковыг/ Израилийг доголдог болгов. (Эхлэл 32:31) Тэд барилдаж байх үедээ, Бурхан Иаковын түнхийг мулталсаныг сана. Иаков доголж явдаг болсон. Энэ нь Бурханаас хамааралтай байхыг түүнд өдөр бүр сануулахын тулд байв.

Таны хэн болох, өөрийгөө хэрхэн хардаг, өөрийгөө хэрхэн үнэлдэг - гэх мэт хэн болох дээр чинь ажиллаж байх үедээ Бурхан Өөрийнхөө хамгийн гүн гүнзгий ажлаа хийдэг. Өөрийнхөө талаар юу гэж боддог тэр л арга замаараа үргэлж аашилж аяглах нь элбэг байдаг. Тиймээс өөрийгөө хэрхэн хардагийг тань өөрчлөх замаар Тэр хамгийн гүн гүнзгий өөрчлөлтүүдийг амьдралд тань хийдэг.

"Би чамайг хэрхэн хардагаа харуулъя" гэж Тэр хэлдэг. Бурхан таныг хэрхэн хардагчлан та өөрийгөө харах үед энэ нь амьдралыг тань өөрчлөх болно.

Энэ төлөвлөгөөний тухай

Rick Warren's Daily Devotional

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.

More

Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу