Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Rick Warren's Daily Devotional

365-с 246 дахь өдөр

Бурхан таныг чадвартай нэгэн гэж хэлдэг

Бусад хүмүүст үйлчлэх үйлчлэлийн бэлэг танд өгөгдсөн гэж Бурхан хэлдэг. Христитгэлт хүн бүр үйлчлэгч мөн. Энэ нь христитгэлт хүн бүр пастор гэсэн үг биш харин бид бүгдээрээ үйлчлэгчид гэсэн үг аж. Бусдад туслахаар билэг авъяасаа ашиглах бүртээ та үйлчлэлийг хийж байдаг.

Дээрх Библийн эшлэл, "Тэр биднийг ажил үйлсээр маань бус, харин Өөрийнхөө зорилго болон өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварч ариун дуудлагаар дуудсан юм." гэснийг анзаарна уу. Та бол үйлчлэхээр аврагдсан хүн.

Та магадгүй, "Үйлчлэл маань юу болохыг би хэрхэн мэдэх вэ?" гэж бодож байгаа байх. Билэг авъяас, чадвар чадамжаа харагтун. Бурхан таныг хэрхэн хэлбэржүүлснийг харагтун. Бусад хүмүүст туслахын тулд тэдгээр билэг авъяасаа ашиглаасай гэж Бурхан таниас хүсдэг. Үүнийг та хийх бүрт үүнийг л үйлчлэл гэж нэрлээд байгаа юм: энэ нь тийм ч тансаг, айдас төрүүлэм эсвэл ер бусын зүйл биш. Энэ нь зүгээр л бусдад туслах аж.

Худалдааны оффист та үйлчлэл хийж болох уу? Мэдээж болно. Та нягтлан атлаа үйлчлэл хийж болох уу? Мэдээж болно. Том машин барьж байхдаа та үйлчлэл хийж болох уу? Мэдээж! Есүсийн Нэрээр бусдад үйлчлэх бүртээ та үйлчлэлийг хийж байдаг.

Үнэндээ, та бол чуулганд гарцаагүй хэрэгтэй нэг хэсэг нь гэж Бурхан хэлдэг. Та энэ гэр бүлийн зайлшгүй шаардлагатай нэг хэсэг нь мөн. Хэрэв би билэг авъяасаа ашиглахгүй юм бол - би таныг хуурч байгаа хэрэг гэдэг үүднээс хараад үз. Хэрэв та билэг авъяасаа ашиглахгүй юм бол - та намайг хуурч байгаа хэрэг болдог. Эргэн тойрны маань бүх хүмүүс хууртагддаг.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Rick Warren's Daily Devotional

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.

More

Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу