Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Rick Warren's Daily Devotional

365-с 248 дахь өдөр

Эдгэрлийн сонголтуудыг хийх

Амьдрал дахь хамгийн том тэмцэлдээн нь Бурхантай хийх тэмцэл байдаг гэж Библи бидэнд заадаг учир нь бид хяналтыг өөртөө авахыг хүсдэг. Бид Бурхан байхыг хүсдэг.

Энэ Иаковт байсан асуудал байлаа; төрөх дарааллаа өөрчлөхийг хүсэх хүртлээ амьдралаа тэр хянахыг хүссэн! Нэг үдэш тэр Бурхантай тэмцэлддэг. Иаков үнэндээ хэнтэй барилдсан болох талаар зарим хүмүүс мэтгэлцэхийг хүсдэг хэдий ч Хосеа номонд ингэж хэлдэг: "Хэвлийд байхдаа тэр ахыгаа өсгийнөөс нь барьж, Эрийн цээнд хүрээд Бурхантай тэмцэлдсэн." (Хосеа 12:3)

Өөрийнхөө асуудлын талаар яг одоо тунгаан бод. Тэр асуудал тань юу болохоос үл хамааран дараах хоёр асуудлын аль нэгэнд багтах боловуу гэж би сэжиглэж байна. Та Бурханд итгэн дуулгавартай байх уу? Бурханд та үл итгэн, дуулгаваргүй байх уу?

Асуудал тань - санхүүгийн, бие махбодын, харилцааны, нийгмийн, мэргэжлийн гээд -- юу болохоос үл хамааран хамгийн том асуудал тань таны бодож байгаа асуудал биш. Жинхэнэ асуудал бол дуулгаваргүй байх ба Бурханд итгэхгүй байх юм. Энэ нь асуудлыг улам томруулдаг.

Хэн ч үл ялах нөхцөл байдалд та орж байсан уу? Магадгүй та яг одоо ямар ч ялах боломжгүй нөхцөл байдалд байгаа байх. Үүний цаана хэн байна гэж та бодож байна? Бурхан байгаа! Бурхан таныг буландуулдаг. Яагаад? Учир нь бидний анхаарлыг татахын тулд Бурхан амьдралд маань хямралыг зөвшөөрдөг. Гэнэт бид нуруугаараа газар хэвтэн, дээшээ харахад хүчлэгддэг.

Энэ төлөвлөгөөний тухай

Rick Warren's Daily Devotional

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.

More

Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу