Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Rick Warren's Daily Devotional

365-с 245 дахь өдөр

Та бол үнэ цэнтэй нэгэн гэж Бурхан хэлдэг

Та хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн төдийгүй мөн үнэ цэнтэй нэгэн гэж Бурхан хэлдэг.

Та өөрийгөө хэр үнэ цэнтэй гэж боддог вэ? Би таны хөрөнгийн талаар яриагүй байна; би таны үнэ цэнийн талаар ярьж байна. Өөрийнхөө үнэ цэнтэй зүйлсийг хүн болохынхоо хувь дахь үнэ цэнтэй хэзээ ч бүү андуураарай. Та баян эсвэл ядуу байж болно гэхдээ энэ нь хүн болохынхоо хувь дахь үнэ цэнтэй чинь огт хамаагүй зүйл.

Үнэ цэнийг юу тодорхойлдог вэ? Амьдрал дахь үнэ цэнийг тодорхойлдог хоёр зүйл байдаг:

Үүний төлөө хэн нэгэн хүн ямар үнэ төлөх хүсэлтэйгээс энэ нь хамаардаг. Таны хаус ямар үнэ цэнтэй вэ? Таны хаус хэн нэгэн төлөхийг хүсэх тэр л үнэ цэнтэй байх болно. Илүү ч биш.

Бэйсбаллийн карт ямар үнэ цэнтэй вэ? Зарим хүний хувьд энэ нь ямар ч үнэ цэнгүй зүйл байдаг. Миний хүү Матьюгийн хувьд энэ асар үнэтэй зүйл. Зарим хүмүүс бэйсбалл картанд $10,000 төлөхөд ч бэлэн байдаг.

Энэ нь өмнө нь хэн өмчилж байснаас хамаардаг. Үүнийг хэн өмнө нь өмчилдөг байснаас болж заримдаа зарим зүйл үнэ цэнтэй байх нь бий. Жон Ленноных байсан учраас гитар илүү үнэ цэнтэй байж болох уу? Нэгэнтээ муухай үнэртэй, хуучин сагсан бөмбөгийн гутал Майкл Жорданых байсан учраас $7,000-р үнэ хаялцах худалдаанд зарагдсан гэж би уншиж билээ.

Эдгээр хоёр зүйлд үндэслэн та хэр зэрэг үнэ цэнтэй вэ? Өөрөөсөө, "Хэн намайг өмчилдөг вэ?" "Миний төлөө ямар үнэ цэн төлөгдсөн бэ?" гэдгийг асуу. Библи, "Та нарыг үнэтэйгээр худалдан авсан юм. Хүмүүсийн боол бүү бологтун." (1 Коринт 7:23) гэж хэлдэг

Та Есүсийнх. Энэ нь таныг ямар үнэ цэнтэй нэгэн болгож байна вэ?

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Rick Warren's Daily Devotional

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.

More

Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу