Рик Воррений өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Rick Warren's Daily Devotional

365-с 240 дахь өдөр

Хамтран ажиллах цаг

Бид бүгдээрээ л Иовын түүхийг мэддэг. Хоёр өдрийн дотор тэр бүхий л эд хөрөнгөө алддаг. Түүний үхэр, хонин сүрэг гээд бүгдийг нь дайсагнасан үндэстэн түүнээс хулгайлан авсан. Мөн түүний бүх зарц нар ч бас алагджээ. Хүүхдүүд нь бүгд алагдсан - ба тэр эдгэшгүй, хүнд өвчнөөр өвчилдөг.

Бурханд эргэлзэх бүхий л шалтгаан түүнд байсан. Тэр бүхий л зүйлээ алдсан. Гэвч Иовын хариу үйлдэл ийм байв: "Хар, Тэр намайг алах гэж байна. Надад найдвар алга. Гэсэн ч Түүний өмнө би Өөрийн замуудаа өмгөөлөх л болно." (Иов 13:15)

Танд бууж өгмөөр мэт санагдаж байгаа учраас Бурханд найдахаа болихыг хүсэж буй зүйл амьдралд тань юу байна вэ? Иов өөртөө байсан бүхнээ алдсан ба тэр, "Юу ч болсон хамаагүй, би бууж өгөхгүй. Би үргэлжлүүлэн найдсаар байх болно." гэж хэлжээ. Нөхцөл байдал ямар ч найдваргүй мэт харагдах үед, хүлээх цаг байх үед ч хүртэл найдсаар бай.

Бурханы удаашрал нь Бурхан татгалзаж байгаа гэсэн үг биш. "Үгүй" ба "Хараахан одоо биш" хоёрын хооронд асар том ялгаа байдаг гэдгийг бид сурах ёстой. Удаашрал таны амьдрал дахь Бурханы зорилгыг хэзээ ч устган үгүй хийдэггүй. Ингэж харагдах хэдий ч Бурхан хэзээ ч хоцордоггүй. Бидэнд Иовын хандлага л байх хэрэгтэй. Юу ч болсон хамаагүй, би зуурсаар байх болно, хүлээлт найдвартайгаар залбирсаар байх болно.

Энэ төлөвлөгөөний тухай

Rick Warren's Daily Devotional

Бурхан таныг юуны төлөө бүтээснийг та мэддэг үү? Амьдралд тань Бурханы өгсөн хувь заяаг та мэддэг үү? Эдгээр асуултуудын хариулт юу болохыг та мэдэхгүй байгаа бол таниар хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийх Хувь Заяаны арван жилдээ амьдрахынхаа оронд дараагийн арван жилийн туршид зүгээр л хамхуул мэт хийсэх болно. Рик Варрений энэ чимээгүй цагийн материал сүнслэг байдал, санхүү, сэтгэл хөдлөл, харилцаа, бие махбодынхоо хувьд Бурханы таныг хүрээсэй гэсэн газарт хүрэхэд танд туслах болно. Хувь заяандаа Есүсийг дагах үед тань танд бэлтгэсэн Бурханы зорилгод хүрэх амьдралд ойр алхамуудыг энэ нь танд санал болгох болно.

More

Энэ чимээгүй цагийг боломжтой болгосон Рик Варренд талархал илэрхийлье. Рик Варрен ба Саддлбак Чуулганы талаарх илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.saddlebackresources.com - д зочилно уу